LG -M400DY User Manual page 541

Hide thumbs Also See for LG-M400DY:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 548
Хулгайн эсрэг заавар
Танаас зөвшөөрөл авалгүйгээр гар утасны үйлдвэрийн тохиргоог
сэргээсэн байх тохиолдолд бусад хүн ашиглахаас сэргийлж гар
утасны тохиргоог хий. Жишээлбэл: хэрвээ та утсаа хаяж гээсэн,
хулгайд алдсан эсвэл бүх мэдээлэл нь арчигдсан бол зөвхөн таны
Google бүртгэлийн мэдээлэл эсвэл дэлгэц түгжих мэдээллийг
эзэмшиж буй хүн гар утсыг ашиглах боломжтой байна.
Та төхөөрөмжөө хамгаалахын тулд дараах зүйлийг хийхэд л
хангалттай. Үүнд:
Дэлгэцийн түгжээ тохируулах: Гар утсыг хаяж гээх буюу эсхүл
хулгайд алдсан ч дэлгэцийн түгжээг идэвхжүүлсэн байвал
дэлгэцийн түгжээг тайлах хүртэл Тохиргоо цэсийг ашиглан гар
утасны мэдээллийг арилгах боломжгүй байна.
Төхөөрөмждөө Google бүртгэлээ нэм: таны гар утасны бүх
мэдээлэл арчигдсан ч хэрвээ түүн дээр Google бүртгэлээ
бүртгүүлсэн бол таны Google бүртгэлийн мэдээллийг дахин
оруулах хүртэл гар утас тохиргооны үйлдлийг гүйцэтгэж
чадахгүй.
Төхөөрөмжөө хамгаалсны дараа хэрвээ та үйлдвэрийн тохиргоог
сэргээх шаардлагатай болбол дэлгэцийн түгжээг тайлах эсвэл
Google бүртгэлийнхээ нууц үгийг оруулах шаардлагатай болно.
Энэ нь та өөрөө эсвэл таны итгэдэг хүн тохиргоо сэргээх үйлдлийг
гүйцэтгэж байгаа гэдгийг баталгаажуулна.
Үйлдвэрийн тохиргоог сэргээхийн өмнө төхөөрөмжид нэмсэн
Google бүртгэлийн мэдээлэл, нууц үгээ бүү мартаарай.
Үйлдвэрийн тохиргоог сэргээсний дараа хэрвээ та тохиргоо
хийх үед бүртгэлийн мэдээллийг оруулж чадахгүй бол гар
утсыг ашиглах ямар ч боломжгүй болно.
Хавсралт
133

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents