LG -M400DY User Manual page 415

Hide thumbs Also See for LG-M400DY:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 548
Бүтээгдэхүүний арчилгаа, техникийн
үйлчилгээ
Үргэлж энэхүү загварын гар утсанд хэрэглэхийг зөвшөөрсөн
LG-ийн оригинал зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгслүүд ашигла.
Өөр төрлийнхийг хэрэглэвэл төхөөрөмжид хамаарах баталгаа,
зөвшөөрлийг хүчингүй болгохоос гадна аюултай байж болно.
Танд урьдчилан мэдэгдээгүй ч энд үзүүлсэн зарим агуулга, дүрслэл
нь таны гар утасныхөөс өөр байж болно.
Гар утсыг бүү задал. Засвар хийх шаардлагатай болбол мэргэжлийн
засвар үйлчилгээний техникчид өгч, засуулах ёстой.
Баталгааны хүрээнд LG-ийн сонголтоор засвар хийх үед тухайн
сольж буй эд ангитай тэнцэх хэмжээний ажиллагаатай шинэ эсвэл
ашиглагдаж байсан эд анги, хавтангаар сольж болно.
Зурагт, радио, персонал компьютер гэх мэт цахилгаан хэрэгслээс
хол байлга.
Гар утсыг халаагуур, халуун тогоо гэх мэт дулааны эх үүсвэрээс хол
байлгах ёстой.
Унагааж болохгүй.
Энэ гар утсыг механик доргилт, цохилтод өртүүлж болохгүй.
Тусгай журмын дагуу гар утсыг унтраах шаардлагатай газар байхдаа
заавал унтрааж бай. Жишээлбэл, гар утсыг эмнэлэгт ашиглавал
эмнэлгийн мэдрэмтгий төхөөрөмжид нөлөөлж болзошгүй тул бүү
ашигла.
гар утсыг цэнэглэж байх үед нойтон гараар хүрч болохгүй. Ингэвэл
цахилгаан гүйдэлд цохиулж, мөн гар утас ноцтой гэмтэхэд хүргэнэ.
Гар утас халж, галын аюул үүсгэж болзошгүй тул түүнийг шатамхай
материалыг дэргэд бүү цэнэглэ.
Гар утасны гадна талыг хуурай алчуураар арчиж, цэвэрлэнэ
(бензин, шингэлэгч, спирт гэх мэт уусмал ашиглаж болохгүй).
Гар утсаа цэнэглэхдээ зөөлөн тавилга дээр бүү тавь.
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
7

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents