LG -M400DY User Manual page 414

Hide thumbs Also See for LG-M400DY:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 548
Радио давтамжийн энергид өртөх
байдал
Радио долгионд өртөх байдал, хувийн шингээлтийн хурдны (SAR)
талаарх мэдээлэл.
Энэ гар утас нь радио долгионд өртөх байдалтай холбогдуулан
аюулгүй байдлын холбогдох шаардлагад бүрэн нийцсэн. Эдгээр
шаардлага нь нас, эрүүл мэндийн байдлаас үл хамааран бүх хүний
аюулгүй байдлыг хангахад чиглэсэн аюулгүй байдлын хүрээг багтаасан
шинжлэх ухааны үндэслэлтэй удирдамжид үндэслэсэн болно.
Радио долгионд өртөх байдлын удирдамж нь хувийн шингээлтийн
хурд буюу SAR хэмээх хэмжилтийн нэгж ашигладаг. SAR-ын
сорилтыг явуулахдаа төхөөрөмж давтамжийн бүх зурваст хамгийн
дээд хүчээрээ дамжуулж байх үед стандарт аргыг ашигладаг.
Янз бүрийн загварын LG төхөөрөмжүүдийн SAR түвшний хооронд
зөрүү байдаг ч эдгээр нь бүгд радио долгионд өртөх байдлын
холбогдох удирдамжид нийцэх байдлаар бүтээгддэг.
Үл ионжуулагч цацрагаас хамгаалах олон улсын комиссоос
зөвлөмж болгодог SAR-ын хамгийн өндөр утга нь 10 г зөөлөн эд
тутамд 2 Вт/кг байна.
Энэ загварын хувьд чихэнд наан ашиглах сорилт хийгдсэн SAR-ын
хамгийн өндөр утга нь 0,471 Вт/кг (10 г), биед зүүх сорилтын хувьд
1,130 Вт/кг (10 г) байсан.
Чихэнд ойр буюу хэвийн ашиглалтын байрлалд эсвэл биеэс дор
хаяж 5 мм-ийн зайд байрлуулсан байх нөхцөлд энэ төхөөрөмж
нь радио давтамжид өртөх байдлын удирдамжид нийцнэ. Биедээ
зүүж явахын тулд гэр, бүсний хавчуурга, тогтоогч зэргийг ашиглах
тохиолдолд тухайн хэрэгсэл нь металл агуулаагүй байх ёстой
бөгөөд бүтээгдэхүүнийг биеэс дор хаяж 5 мм-ийн зайд байрлуулсан
байх ёстой. Өгөгдлийн файл эсвэл зурвас дамжуулахын тулд гар
утас сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Зарим тохиолдолд
ийнхүү сүлжээнд холбогдох хүртэл өгөгдлийн файл эсвэл зурвас
дамжуулалт саатаж магадгүй. Дамжуулалт хийгдэж дуусах хүртэл
тусгаарлах зайн зааварчилгааг дагаж мөрд.
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
6

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents