LG -M400DY User Manual page 413

Hide thumbs Also See for LG-M400DY:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 548
Аюулгүй бөгөөд үр ашигтай
ашиглалтын заавар
Эдгээр энгийн зааврыг уншина уу. Эдгээр зааврыг дагаж мөрдөхгүй
байх нь аюултай бөгөөд хууль бус юм.
Доголдол үүсвэл таны төхөөрөмжид суурилуулж өгсөн програм
хангамжийн хэрэгсэл нь доголдлын бүртгэлийг цуглуулах болно. Энэ
хэрэгсэл нь сүлжээ унах, аппликэйшн ачаалах үеийн дохионы хүч,
гар утасны ID байрлал гэх мэт зөвхөн тухайн доголдолд хамааралтай
өгөгдлийг цуглуулдаг. Бүртгэлийн мэдээллийг зөвхөн доголдлын
шалтгааныг тогтооход туслах зорилгоор ашигладаг. Эдгээр бүртгэлийн
мэдээлэл нь шифрлэгдсэн бөгөөд гар утсыг засуулахаар буцааж өгсөн
тохиолдолд зөвхөн LG-ийн эрх бүхий засвар үйлчилгээний төв энэ
мэдээлэлд хандах эрхтэй байна.
Гар утасны тухай чухал мэдээлэл
Тухайн үйлчилгээ үзүүлэгчийн байршил, програм хангамжийн
хувилбараас хамааран гар утасны апп болон үйлчилгээг урьдчилан
мэдэгдэхгүйгээр өөрчлөх буюу цуцалж болно.
Гар утсыг анх удаа асаахад анхны тохируулга хийгдэнэ. Анх удаа
ачаалах хугацаа нь ердийнхөөс урт байж болно.
Хэрэглэхээс өмнө уншаарай
Сонголтын зүйлс худалдан авахын тулд LG-ийн мэдээллийн төвд
хандаж борлуулагчдын талаар мэдээлэл авна уу.
Гар утасны гадаад байдал, үзүүлэлтүүдийг урьдчилан мэдэгдэхгүй
өөрчилж болно.
LG бүтээгдэхүүнийг анхны зориулалтаас нь өөр зорилгод бүү
ашигла. Баталгаагүй апп буюу програм хангамж ашиглавал
төхөөрөмжид гэмтэл учруулж болох бөгөөд ийм гэмтэл нь
баталгаанд хамрагдахгүй.
5

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents