LG -M400DY User Manual page 420

Hide thumbs Also See for LG-M400DY:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 548
Зай нь хангалттай үр дүнтэй ажиллахгүй болсон тохиолдолд түүнийг
солих ёстой. Зайны иж бүрдлийг шинээр солих шаардлагатай
болохоос өмнө олон зуун удаа цэнэглэж болно.
Зайг удаан хугацааны турш ашиглаагүй бол түүний ашиглах
боломжтой байдлыг нэмэгдүүлэхийн тулд зайг дахин цэнэглэ.
Зайны цэнэглэгчийг нар шууд тусдаг эсвэл өндөр чийгшилтэй газар
(ариун цэврийн өрөө гэх мэт) байлгаж болохгүй.
Зайны ажиллагааг муутгаж болзошгүй тул зайг хүйтэн эсвэл халуун
газар үлдээж болохгүй.
Хэрвээ зайг буруу төрлийн зайгаар соливол дэлбэрэх аюултай.
Ашигласан зайг зааврын дагуу хая.
Хэрвээ та зайг солих шаардлагатай бол хамгийн ойр байрлах
"LG Electronics"-ийн албан ёсны үйлчилгээний цэг эсвэл
борлуулагчид аваачиж туслалцаа авна уу.
Шаардлагагүйгээр эрчим хүч зарцуулахгүйн тулд төхөөрөмжийг
бүрэн цэнэглэсний дараа цэнэглэгчийг ханын залгуураас заавал
салгаж бай.
Зайны эдэлгээний бодит хугацаа нь сүлжээний тохиргоо,
бүтээгдэхүүний тохиргоо, ашиглалтын хэв маяг, зай болон хүрээлэн
буй орчны нөхцөл байдлаас хамаарна.
Зайг амьтны шүд эсвэл хумс гэх мэт хурц ирмэгтэй зүйлтэй хүргэж
болохгүй. Энэ нь гал гарахад хүргэж магадгүй.
SIM карт хэрэглэхдээ анхаарах зүйлс
SIM картыг төхөөрөмжид хийхдээ шошго, битүүмжлэлийг нь салгаж
авсан байх ёстой.
Гар утсыг хэрэглэж байхдаа SIM картыг бүү салгаж ав. Ингэвэл SIM
карт эсвэл системд гэмтэл учруулж болно.
SIM картыг зурагдаж, нугаларч, соронзны улмаас гэмтэхээс
сэргийлж, онцгой анхаарал болгоомжтой хэрэглэ. Дээрх гэмтэл нь
SIM карт дээр хадгалсан файлуудыг устгах буюу эсхүл гар утасны
ажиллагааг доголдуулж болно.
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
12

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents