LG -M400DY User Manual page 409

Hide thumbs Also See for LG-M400DY:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 548
Энэ хэрэглэгчийн гарын
авлагын тухай
Энэхүү LG бүтээгдэхүүнийг сонгосонд баярлалаа. Гар утсыг
аюулгүй бөгөөд зөв зохистой ашиглахын тулд анх ашиглахаасаа
өмнө энэхүү хэрэглэгчийн гарын авлагыг анхааралтай уншина уу.
Үргэлж жинхэнэ LG-ийн нэмэлт төхөөрөмжүүд ашигла.
Нийлүүлсэн зүйлс нь зөвхөн энэ төхөөрөмжид зориулагдсан
бөгөөд бусад төхөөрөмжтэй нийцэхгүй байж болно.
Энэ гар утас мэдрэгчтэй дэлгэцийн товчлуурт гартай учраас
харааны бэрхшээлтэй хүмүүст тохиромжгүй юм.
Тодорхойлолт нь гар утасны өгөгдмөл тохиргоон дээр
үндэслэнэ.
Гар утас дээрх өгөгдмөл аппуудыг урьдчилан мэдэгдэхгүйгээр
шинэчилж, аппын дэмжлэгийг нь болиулж болно. Хэрвээ танд
гар утасны хамт нийлүүлсэн апптай холбоотой асуух зүйл
байвал LG-ийн үйлчилгээний төвд хандана уу. Хэрэглэгчийн
суурилуулсан аппуудын тухайд тухайн үйлчилгээ үзүүлэгчид
хандана уу.
Гар утасны үйлдлийн системийг өөрчлөх буюу албан бус эх
сурвалжаас програм хангамж суурилуулбал гар утсыг гэмтээж,
улмаар өгөгдөл гэмтэх буюу алдагдахад хүргэж болно. Ийм
үйлдэл таны LG лицензийн гэрээг зөрчих бөгөөд таны баталгаат
хугацааг хүчингүй болгоно.
Тухайн бүс нутаг, үйлчилгээ үзүүлэгч, програм хангамжийн
хувилбар эсвэл үйлдлийн системийн хувилбараас хамааран
зарим агуулга ба зураг таны гар утаснаас өөр байж болох
бөгөөд танд урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчилж болно.
Таны төхөөрөмжтэй хамт нийлүүлсэн програм хангамж, аудио,
ханын зураг, зураг болон бусад медиа нь хязгаарлагдмал
ашиглалтын лицензтэй. Хэрвээ та эдгээр материалыг
арилжааны буюу бусад зорилгоор авч, ашиглавал, зохиогчийн
эрхийн тухай хуулийг зөрчиж болзошгүй. Та хэрэглэгчийн
хувьд медианы хууль бус ашиглалтын төлөө бүрэн хариуцлага
хүлээнэ.
МОНГОЛ
1

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents