LG -M400DY User Manual page 421

Hide thumbs Also See for LG-M400DY:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 548
Санах ойн карт хэрэглэхдээ анхаарах
зүйлс
Санах ойн картыг хийхдээ зөв тийш нь харуулж хийх ёстойг анхаар.
Буруу тийш нь харуулж хийвэл картыг гэмтээж болно.
Хувийн мэдээлэл хамгаалах
Хувийн эмзэг мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах явдлаас
сэргийлэх үүднээс хувийн мэдээллээ заавал хамгаал.
Гар утсыг ашиглах явцад чухал мэдээллээ нөөцлөн хадгалж бай. LG
нь аливаа мэдээлэл алдагдах тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
Эмзэг мэдээлэл буруугаар ашиглагдах явдлаас сэргийлэх үүднээс
гар утсыг хаяхдаа бүх мэдээллийг нөөцөлж аваад, гар утасны анхны
тохиргоог сэргээ.
Аппликэйшн татах үед зөвшөөрлийн дэлгэцийг анхааралтай унш.
Гар утасны олон функц эсвэл таны хувийн мэдээлэлд хандах
боломжтой аппликэйшныг ашиглахдаа сонор сэрэмжтэй бай.
Хувийн бүртгэлүүдээ тогтмол шалгаж бай. Хэрвээ таны хувийн
мэдээллийг буруугаар ашиглаж байгаа ямар нэг шинж тэмдэг
илэрвэл үйлчилгээ үзүүлэгчээсээ тухайн аппликэйшныг устгаж
эсвэл таны бүртгэлийн мэдээллийг өөрчилж өгөхийг хүс.
Хэрвээ та төхөөрөмжөө хулгайд алдсан эсвэл хаяж гээсэн бол
хувийн мэдээллээ хамгаалах үүднээс бүртгэлийнхээ нууц үгийг
өөрчил.
Үл мэдэгдэх эх сурвалж бүхий аппликэйшныг бүү ашигла.
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
13

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents