LG LM-Q850EMW Quick Start Manual page 56

Hide thumbs Also See for LM-Q850EMW:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 75
• Энэ бүтээгдэхүүн нь эцсийн хэрэглэгч өөрөө хялбар салгаж
авах боломжгүй буюу угсарч суулгасан зай агуулсан байвал
бүтээгдэхүүний ашиглалтын хугацаа дууссан үед зайг дахин
ашиглах эсвэл солиулахын тулд зөвхөн мэргэжлийн хүмүүсээр
салгуулахыг LG зөвлөж байна. Бүтээгдэхүүнийг гэмтээхээс
урьдчилан сэргийлж, мөн өөрийн аюулгүй байдлыг хангахын
тулд хэрэглэгчид зайг өөрсдөө салгах оролдлого хийж
болохгүй. Ийм тохиолдолд LG үйлчилгээний тусламжийн
төв эсвэл өөр хөндлөнгийн үйлчилгээ үзүүлэгчид хандаж,
зөвлөгөө ав.
• Зайг салгах процесст бүтээгдэхүүний гаднах хайрцгийг задалж,
цахилгаан кабель утас / контактуудыг салгаж, тусгай багаж
ашиглан зайны үүрийг болгоомжтой гаргаж ирэх ажил багтдаг.
Хэрвээ танд зайг аюулгүй байдлаар хэрхэн салгах талаар
мэргэжлийн хүмүүсийн зааварчилгаа хэрэгтэй байвал
http://www.lge.com/global/sustainability/environment/take-back-recycling
сайтаар зочлоорой.
Нээлттэй эх програмын мэдээлэл
Энэ бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа GPL, LGPL, MPL болон
бусад нээлттэй эх програмын лицензээс эх кодыг авахын тулд
http://opensource.lge.com сайт руу орно уу.
Эх кодоос гадна лицензийн бүх нөхцөл, баталгаанаас татгалзах,
зохиогчийн эрхийн мэдэгдэл зэргийг татаж авах боломжтой.
"LG Electronics" нь opensource@lge.com хаягаар и-мэйл
хэлбэрээр илгээсэн хүсэлтийг хүлээн авсан үедээ нээлттэй
эх үүсвэрийн кодыг CD-ROM хэлбэрээр өгөх болно. Ингэхдээ
нийлүүлэлтийн зардлыг (ачилт, тээвэрлэлт, хүргэлт гэх мэт)
багтаасан төлбөр ногдуулах болно.
Энэ санал нь бүтээгдэхүүний сүүлийн хэсэг ачигдсан өдрөөс
хойш гурван жилийн хугацаанд хүчинтэй байна. Энэ мэдээллийг
хүлээн авсан хэн бүхний хувьд энэ санал хүчинтэй болно.
Зохицуулалтын мэдээлэл
(Журмын таних дугаар, цахим шошго
гэх мэт)
Хууль тогтоомжийн тухай мэдээлэл авахыг хүсвэл Тохиргоо >
Үндсэн > Хууль тогтоомж, аюулгүй ажиллагаа руу оч.
ГАР УТСАА ХЭРХЭН ШИНЭЧЛЭХ ВЭ
Микропрограмын хамгийн сүүлийн хувилбар, програм
хангамжийн шинэ функц, сайжруулалтад нэвтэр.
• Гар утсан дээрээ тохиргооны цэс дотор програм
хангамжийн шинэчлэлийг сонго.
НИЙЦЛИЙН ТУХАЙ МЭДЭГДЭЛ
LG Electronics компани нь энэхүү LM-Q850EMW бүтээгдэхүүн
2014/53/EU удирдамжийн шаардлага, бусад холбогдох заалтад
нийцсэн болохыг үүгээр мэдэгдэж байна.
Нийцлийн тухай мэдэгдлийн хувийг
http://www.lg.com/global/declaration сайтаас авч болно
10

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents