LG LM-Q850EMW Quick Start Manual page 52

Hide thumbs Also See for LM-Q850EMW:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 75
Бүтээгдэхүүний арчилгаа, техникийн
үйлчилгээ
• Зөвхөн LG-ийн зөвшөөрсөн, хайрцгийн бүрэн бүтэн байдал
алдагдаагүй (задлаагүй) хэрэгсэл ашиглах ёстой. LG нь
гуравдагч талаас авсан нэмэлт хэрэгслийн улмаас үүссэн
гэмтэл, саатлыг хариуцахгүй.
• Гар утсыг бүү задал. Засвар хийх шаардлагатай болбол
мэргэжлийн засвар үйлчилгээний техникчид өгч, засуулах
ёстой.
• Баталгааны хүрээнд LG-ийн сонголтоор засвар хийх үед
тухайн сольж буй эд ангитай тэнцэх хэмжээний ажиллагаатай
шинэ эсвэл ашиглагдаж байсан эд анги, хавтангаар сольж
болно.
• Зурагт, радио, персонал компьютер гэх мэт цахилгаан
хэрэгслээс хол байлга.
• Гар утсыг халаагуур, халуун тогоо гэх мэт дулааны эх
үүсвэрээс хол байлгах ёстой.
• Гар утсыг унагах буюу цохиж болохгүй.
• Энэ гар утсыг механик доргилт, цохилтод өртүүлж болохгүй.
• Тусгай журмын дагуу гар утсыг унтраах шаардлагатай газар
байхдаа заавал унтрааж бай. Жишээлбэл, гар утсыг эмнэлэгт
ашиглавал эмнэлгийн мэдрэмтгий төхөөрөмжид нөлөөлж
болзошгүй тул бүү ашигла.
• Гар утсыг цэнэглэж байх үед нойтон гараар хүрч болохгүй.
Ингэвэл цахилгаан гүйдэлд цохиулж, мөн гар утас ноцтой
гэмтэхэд хүргэнэ.
• Гар утас халж, галын аюул үүсгэж болзошгүй тул түүнийг
шатамхай материалыг дэргэд бүү цэнэглэ.
• Гар утасны гадна талыг хуурай алчуураар арчиж, цэвэрлэнэ
(бензин, шингэлэгч, спирт гэх мэт уусмал ашиглаж болохгүй).
• Гар утсаа цэнэглэхдээ зөөлөн тавилга дээр бүү тавь.
• Гар утсаа сайтар агааржуулсан газар цэнэглэх ёстой.
• Энэ гар утсаа хэт их утаа, тоостой газар бүү байлга.
• Гар утсаа кредит карт, нийтийн тээврийн тийзний дэргэд бүү
хадгал. Ингэвэл соронзон туузан дээрх мэдээлэлд нөлөөлж
болно.
• Дэлгэцийг хурц ирмэгтэй зүйлээр бүү товш. Ингэвэл гар утас
гэмтэж магадгүй.
• Гар утсаа шингэн эсвэл чийгтэй орчинд бүү байлга.
• Хагарсан, цуурсан эсвэл эмтэрсэн шилийг ашиглаж,
хүрч, солих гэж эсвэл засах гэж оролдож болохгүй. Буруу
ашиглалтын улмаас шилэн дэлгэц эвдэрсэн тохиолдолд
холбогдох засвар үйлчилгээ нь энэ баталгаанд багтахгүй.
• Таны гар утас бол хэвийн ашиглалтын үеэр дулаан
ялгаруулдаг электрон төхөөрөмж юм. Агаар сэлгэлт байхгүй
орчинд гар утсыг хэт удаан хугацааны турш гартаа барьж,
арьсандаа хүргэвэл эвгүй байх буюу бага зэрэг түлж магадгүй.
Тиймээс ашиглалтын явцад эсвэл дараа нь төхөөрөмжтэй
болгоомжтой харьц.
6

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents