Бүтээгдэхүүнийг ойролцоогоор 1.5 метрээс илүү гүнзгий усанд
бүү дүр.
Бүтээгдэхүүнийг усанд 30 минутаас илүү удаан байлгаж болохгүй.
•
Хэрвээ таны бүтээгдэхүүн норвол ашиглахын өмнө микрофон, чанга
яригч, стерео оролтыг хуурай алчуураар арчиж хатаах ёстой.
•
Таны бүтээгдэхүүн эсвэл гар норвол бүтээгдэхүүнтэй харьцахын өмнө
заавал хатаах хэрэгтэй.
•
Өндөр даралттай ус шүршигдэж болзошгүй газар (жишээ нь: усны
хаалт, шүршүүрийн толгой гэх мэт) бүтээгдэхүүнийг бүү ашигла. Мөн
удаан хугацааны турш усанд бүү байлга. Бүтээгдэхүүн нь усны өндөр
даралтыг тэсвэрлэхэд зориулагдаагүй болно.
•
Энэ бүтээгдэхүүн доргилтод тэсвэргүй. Бүтээгдэхүүнийг унагааж
эсвэл хүчтэй доргиулж болохгүй. Ингэсэн тохиолдолд үндсэн
төхөөрөмж гэмтэж, хэлбэр дүрсээ алдаж, улмаар ус нэвтрэхэд
хүргэнэ.
•
Бүтээгдэхүүнийг унагах эсвэл цохисноос бүтээгдэхүүний ус, тоос
нэвтрүүлдэггүй байдал алдагдаж болно.
•
Хэрвээ бүтээгдэхүүн норвол цэвэр, зөөлөн алчуураар арчиж, бүрэн
хатаа.
•
Хэрвээ төхөөрөмжийг нойтон байхад нь ашиглавал мэдрэгчтэй
дэлгэц болон бусад функц зөв ажиллахгүй байж магадгүй.
•
SIM/санах ойн картын үүрийг бүтээгдэхүүнд зөв оруулж суулгасан үед
л таны бүтээгдэхүүн усанд тэсвэртэй байна.
•
Бүтээгдэхүүн норсон эсвэл түүнийг усанд хийсэн байх үед SIM/санах
ойн картын үүрийг нээж, хааж болохгүй. Нээлттэй үүр ус, чийгэнд
өртвөл бүтээгдэхүүн гэмтэх болно.
•
Бүтээгдэхүүнд тоос, ус, чийг нэвтрэхээс хамгаалах зорилгоор SIM/
санах ойн картын үүрэнд резин [жийрэг] суулгасан байдаг. Резинийг
[жийргийг] гэмтээвэл бүтээгдэхүүнд тоос, ус, чийг нэвтэрч, гэмтээх тул
үүнийг гэмтээж болохгүй.
•
Өгсөн зааврыг дагаж мөрдөөгүй тохиолдолд төхөөрөмжийн
хязгаарлагдмал баталгаа хүчингүй болно.
Тусгай загварын нэмэлт функцүүд
46