LG V30+ User Manual page 546

Hide thumbs Also See for V30+:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 718
Төхөөрөмжийн гадна талыг хуурай алчуураар арчиж, цэвэрлэнэ (бензин,
шингэлэгч, спирт гэх мэт уусмал ашиглаж болохгүй).
Төхөөрөмжийг цэнэглэхдээ зөөлөн тавилга дээр бүү тавь.
Төхөөрөмжийг сайтар агааржуулсан газар цэнэглэх ёстой.
Энэ төхөөрөмжийг хэт их утаа, тоостой газар бүү байлга.
Төхөөрөмжийг кредит карт, нийтийн тээврийн тийзний дэргэд бүү хадгал.
Ингэвэл соронзон туузан дээрх мэдээлэлд нөлөөлөх болно.
Дэлгэцийг хурц ирмэгтэй зүйлээр бүү товш. Ингэвэл төхөөрөмж гэмтэж
магадгүй.
Төхөөрөмжийг шингэн эсвэл чийгтэй орчинд бүү байлга.
Чихэвч гэх мэт нэмэлт хэрэгсэл ашиглахдаа болгоомжтой бай.
Шаардлагагүй бол антенд бүү хүр.
Хагарсан, цуурсан эсвэл эмтэрсэн шилийг ашиглаж, хүрч, солих гэж эсвэл
засах гэж оролдож болохгүй. Буруу ашиглалтын улмаас шилэн дэлгэц
эвдэрсэн тохиолдолд холбогдох засвар үйлчилгээ нь энэ баталгаанд
багтахгүй.
Таны төхөөрөмж бол хэвийн ашиглалтын үеэр дулаан ялгаруулдаг
электрон төхөөрөмж юм. Агаар сэлгэлт байхгүй орчинд төхөөрөмжийг хэт
удаан хугацааны турш гартаа барьж, арьсандаа хүргэвэл эвгүй байх буюу
бага зэрэг түлж магадгүй. Тиймээс ашиглалтын явцад эсвэл дараа нь
төхөөрөмжтэй болгоомжтой харьц.
Хэрвээ таны төхөөрөмж норвол залгуураас шууд салгаж, бүрэн хатаа.
Шарах зуух, богино долгионы зуух эсвэл үс хатаагч гэх мэт халаалтын
гадаад эх үүсвэрийн тусламжтайгаар хатаах процессыг хурдасгаж
болохгүй.
Таны норсон төхөөрөмж доторх шингэн нь төхөөрөмжид байрлах
бүтээгдэхүүний шошгоны өнгийг өөрчилнө. Төхөөрөмж шингэн зүйлд
өртсөний улмаас үүссэн гэмтлийн засвар үйлчилгээ энэ баталгаанд
хамаарахгүй.
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
7

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Lg-h930ds

Table of Contents