LG V30+ User Manual page 549

Hide thumbs Also See for V30+:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 718
Агаарын хөлөг онгоц дотор
Утасгүй төхөөрөмж нь агаарын хөлөг онгоцонд долгионы саад үүсгэж
магадгүй.
Агаарын хөлөг онгоцонд суухын өмнө төхөөрөмжийг унтраа.
Хөлөг онгоцны нисэх багийн зөвшөөрөлгүйгээр газарт байх үед
төхөөрөмжийг бүү ашигла.
Хүүхдүүд
Төхөөрөмжийг бага насны хүүхдийн хүрч чадахгүй газар хадгал.
Төхөөрөмжид залгивал хахах аюултай жижиг эд ангиуд ордог.
Яаралтай тусламжийн дуудлага
Зарим үүрэн холбооны сүлжээнд яаралтай тусламжийн дуудлага хийх
боломжгүй байж магадгүй. Тиймээс яаралтай тусламжийн дуудлага хийхдээ
зөвхөн өөрийн төхөөрөмжид найдаж болохгүй. Орон нутгийн үйлчилгээ
үзүүлэгчээс лавлана уу.
Зайны тухай мэдээлэл, зайны арчилгаа
Та зайг дахин цэнэглэхийн өмнө түүнийг бүрэн цэнэггүй болгосон
байх шаардлагагүй. Бусад зайны системээс ялгаатай зүйл бол зайны
ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санах ой байхгүй.
Зөвхөн LG зай болон цэнэглэгчийг ашигла. LG цэнэглэгч нь зайны
эдэлгээний хугацааг уртасгахад зориулагдсан юм.
Зайг задалж эсвэл богино холбоос үүсгэж болохгүй.
Зайны металл контактуудыг цэвэр байлга.
Зай нь хангалттай үр дүнтэй ажиллахгүй болсон тохиолдолд түүнийг
солих ёстой. Зайны иж бүрдлийг шинээр солих шаардлагатай болохоос
өмнө олон зуун удаа цэнэглэж болно.
Зайг удаан хугацааны турш ашиглаагүй бол түүний ашиглах боломжтой
байдлыг нэмэгдүүлэхийн тулд зайг дахин цэнэглэ.
Зайны цэнэглэгчийг нар шууд тусдаг эсвэл өндөр чийгшилтэй газар (ариун
цэврийн өрөө гэх мэт) байлгаж болохгүй.
Зайны ажиллагааг муутгаж болзошгүй тул зайг хүйтэн эсвэл халуун газар
үлдээж болохгүй.
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
10

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Lg-h930ds

Table of Contents