LG V30+ User Manual page 545

Hide thumbs Also See for V30+:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 718
Чихэнд ойр буюу хэвийн ашиглалтын байрлалд эсвэл биеэс дор хаяж
5 мм-ийн зайд байрлуулсан байх нөхцөлд энэ төхөөрөмж нь радио
давтамжид өртөх байдлын удирдамжид нийцнэ. Биедээ зүүж явахын
тулд гэр, бүсний хавчуурга, тогтоогч зэргийг ашиглах тохиолдолд тухайн
хэрэгсэл нь металл агуулаагүй байх ёстой бөгөөд бүтээгдэхүүнийг биеэс
дор хаяж 5 мм-ийн зайд байрлуулсан байх ёстой. Өгөгдлийн файл
эсвэл зурвас дамжуулахын тулд төхөөрөмж сүлжээнд холбогдсон байх
шаардлагатай. Зарим тохиолдолд ийнхүү сүлжээнд холбогдох хүртэл
өгөгдлийн файл эсвэл зурвас дамжуулалт саатаж магадгүй. Дамжуулалт
хийгдэж дуусах хүртэл тусгаарлах зайн зааварчилгааг дагаж мөрд.
Бүтээгдэхүүний арчилгаа, техникийн үйлчилгээ
Зөвхөн LG-ийн зөвшөөрсөн, хайрцгийн бүрэн бүтэн байдал алдагдаагүй
(задлаагүй) хэрэгсэл ашиглах ёстой. LG нь гуравдагч талаас авсан нэмэлт
хэрэгслийн улмаас үүссэн гэмтэл, саатлыг хариуцахгүй.
Танд урьдчилан мэдэгдээгүй ч энд үзүүлсэн зарим агуулга, дүрслэл нь
таны төхөөрөмжийнхөөс өөр байж болно.
Төхөөрөмжийг бүү задал. Засвар хийх шаардлагатай болбол мэргэжлийн
засвар үйлчилгээний техникчид өгч, засуулах ёстой.
Баталгааны хүрээнд LG-ийн сонголтоор засвар хийх үед тухайн сольж
буй эд ангитай тэнцэх хэмжээний ажиллагаатай шинэ эсвэл ашиглагдаж
байсан эд анги, хавтангаар сольж болно.
Зурагт, радио, персонал компьютер гэх мэт цахилгаан хэрэгслээс хол
байлга.
Төхөөрөмжийг халаагуур, халуун тогоо гэх мэт дулааны эх үүсвэрээс хол
байлгах ёстой.
Унагааж болохгүй.
Энэ төхөөрөмжийг механик доргилт, цохилтод өртүүлж болохгүй.
Тусгай журмын дагуу төхөөрөмжийг унтраах шаардлагатай газар байхдаа
заавал унтрааж бай. Жишээлбэл, төхөөрөмжийг эмнэлэгт ашиглавал
эмнэлгийн мэдрэмтгий төхөөрөмжид нөлөөлж болзошгүй тул бүү ашигла.
Төхөөрөмжийг цэнэглэж байх үед нойтон гараар хүрч болохгүй. Ингэвэл
цахилгаан гүйдэлд цохиулж, мөн төхөөрөмж ноцтой гэмтэхэд хүргэнэ.
Гар утас халж, галын аюул үүсгэж болзошгүй тул түүнийг шатамхай
материалыг дэргэд бүү цэнэглэ.
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
6

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Lg-h930ds

Table of Contents