LG 32LQ630B6LA.ADGG Owner's Manual page 36

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Зурагтыг зөөх болон өргөх
Дараах заавар нь түүний төрөл болон хэмжээнээс
хамаарахгүйгээр зурагтыг зурагдах эсвэл гэмтэхээс сэргийлэх
ба аюулгүй тээвэрлэхэд шаардлагатай.
• Зурагтыг зөөхдөө түүнтэй хамт ирсэн хайрцаг эсвэл
боодлыг ашиглахыг санал болгодог.
• Зурагтыг зөөх эсвэл өргөхийн өмнө, тэжээлийн шон болон
бүх кабелиудыг салгах хэрэгтэй.
• Зурагтыг барьж байхдаа, гэмтлээс сэргийлэхийн тулд
дэлгэц таны эсрэг харсан байх ёстой.
• Зурагтын хүрээний дээд болон доод талыг тэнцүү барь.
Тунгалаг хэсэг, чанга яригч, чанга яригчийн гадар хэсгээс
барихгүй байх ёстой.
• Том телевизорыг 2-с дээш хүн тээвэрлэн зөөвөл зохино.
• Зурагт зөөж байх үедээ, Зурагтыг донсолгоо эсвэл
чичиргээнд байлгаж болохгүй.
• Зурагт зөөж байх үедээ, ТВ босоогоор нь байлгах ёстой,
ба Зурагтыг хажуу тал дээр нь эсвэл зүүн эсвэл баруун
хазайлгаж болохгүй.
• Хүрээ дээр өндөр даралт үзүүлж сунгаж/нугалаж болохгүй
энэ нь дэлгэцийг гэмтээх боломжтой.
• ТВ-той харьцаж байх үедээ товгор товчлуурыг гэмтээхээс
болгоомжилно уу.
• Дэлгэцэнд хүрэхээс байнга зайлсхий, энэ нь дэлгэцэнд
гэмтэл учруулж болзошгүй.
• Суурийг ТВ-д бэхлэх үед, дэлгэцийг нь зөөлөвчтэй
ширээ эсвэл хавтгай гадаргуу дээр доош харуулж дэлгэц
зурагдахаас сэргийл.
Ширээн дээр байрлуулах
1 Зурагтыг өргөөд ширээн дээр зөв байрлал руу нь хазайлга.
• Хананаас 10 см зай (хамгийн багадаа) үлдээж зөв
салхижуул.
2 Тэжээлийн шоныг ханын розетка руу холбо.
• Бүтээгдэхүүнийг угсарч байхдаа эргийн эд ангиудад
гадны бодис (тос, тосолгооны материал г.м.) бүү хэрэглэ.
(Ингэвэл бүтээгдэхүүнд гэмтэл учруулж болзошгүй.)
• Баталгаагүй эд зүйлс ашиглаж болохгүй энэ нь аюулгүй
байдал болон ашиглалтын хугацаатай холбоотой.
• Баталгаагүй эд зүйлээс болж гарсан ямар нэг эвдрэл эсвэл
гэмтэлийг үйлдвэрлэгчийн баталгаагаар нөхөхгүй.
• Хэрэв та зурагтыг суурин дээр суурилуулж байгаа бол,
бүтээгдэхүүнийг илүү эргэхээс сэргийлэх хэрэгтэй.
Үгүй бол, зурагт унаж, гэмтэл учруулж болзошгүй.
• Тавиурыг угсрахдаа бүх эрэг шургыг бэхэлсэн эсэхийг
шалгаарай. Хэрэв шургуудыг бүрэн чангалаагүй бол
бүтээгдэхүүн хазайж эвдэрч болзошгүй. Шургуудыг
хэт хүчтэй чангалах нь шургийн үений үрэлтээс болж
мултрахад хүргэж болзошгүй.
4
Суурилуулалт
ТВ-г хананд бэхлэх
1 Нүдэн-боолтнуудыг, эсвэл зурагтын хашилт болон
боолтнуудыг зурагтын ард оруулаад чангал.
• Хэрэв нүдэн боолтны байрлалд боолтнууд байвал,
тэднийг эхлээд ав.
2 Ханын хашилтуудыг боолт ашиглан ханан дээр байрлуул.
Ханын хашилт болон зурагтын арын нүдэн боолтнуудын
байрлалыг шалга.
3 Нүдэн боолтнууд болон ханын хашилтуудыг холбоод бат
бөх олсоор чангал. Олс нь хавтгай гадаргуутай хэвтээ
байгаа эсэхийг нягтал.
• Зурагт дэмжих боломжтой хүчтэй болон том хэмжээний
хавтан эсвэл өрөөнд суурилуул.
• Хашилт, боолтнууд болон олснуудыг нийлүүлээгүй.
Та нэмэлтүүдийг дотоодын борлуулагчаас авах боломжтой.
Хананд тогтоох
Зурагтын ард ханын тогтоогчийг суулгаад маш
болгоомжтойгоор хананд шалтай перпендикулиараар
суулгана. Хэрэв зурагтыг өөр барилгын материал бүхий зүйл
дээр тогтоох гэж байгаа бол мэргэжлийн хүнд хандана уу.
Та зурагтыг хананд суурилулахаар бол LG танд мэргэжлийн
хүнд хандахыг зөвлөж байна. Бид таныг LG -н ханын суурь
ашиглахыг санал болгож байна. "LG"-гийн хананд тогтоогчийг
холбосон кабельтай хамт хөдөлгөхөд хялбар байдаг.
Хэрэв та LG -н ханын суурийг ашиглаагүй бол, төхөөрөмжийг
ханатай бат холбож бусад холбогдох төхөөрмжүүд холбогдох
зай гаргахаар суурь ашиглана уу. Хананд тогтоогчийг
суурилуулахын өмнө бүх кабелийг холбохыг зөвлөж байна.

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents