Хөргөгчийг Зөв Ашиглах; Байрлуулах - Toshiba GR-RB449WE-PMJ(06) Owner's Manual

Hide thumbs Also See for GR-RB449WE-PMJ(06):
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Хөргөгчийг зөв ашиглах
2.
2.1 Байрлуулах
Суурилуулалтын өмнөх урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
Дагалдах хэрэгслийг суурилуулах эсвэл тохируулахаас өмнө
хөргөгчийг цахилгаан тэжээлээс салгасан эсэхийг шалгана.
Бариулыг унаж хүний биед гэмтэл учруулахаас урьдчилан
сэргийлэх арга хэмжээг авсан байна.
• Анх удаа асаахын өмнө хөргөгчийг хоёр цагийн турш нэг
байрлалд хөдөлгөөнгүй байлгасны дараа тэжээлийн
үүсгэвэрт залгаарай.
• Хөргөгчийг зөөхийн өмнө доторх бүх зүйлийг гаргаад
шилэн тавиурууд, хөлдөөх хэсгийн шургуулгуудыг туузан
наалтаар бэхлээд эргэдэг хөлнүүдийг нь чангалаад,
хаалгануудыг нь хааж туузан наалтаар битүүмжлээрэй.
Зөөх үед цахилгаан хэрэгслийг доошоо эсвэл хэвтээ
байрлалд байрлуулах эсвэл доргиулж болохгүй;
хөдөлгөөний үеийн хазайлт 45°-аас хэтрэхгүй байна.
• Хэрэглэхийн өмнө доод талын дэвсгэр, хөөсөнцөр жийрэг,
хөргөгч доторх наалддаг тууз, хаалганы болон хөргөгчний
гадуурх хамгаалалтын хальсан бүрхүүл зэрэг бүх баглаа
боодлыг аваарай. Дулаанаас хол байлгаж, нарны шууд
тусгалаас зайлсхийх хэрэгтэй. Хөргөгч зэврэх, тусгаарлах
материалын чанар буурахаас сэргийлэн хөргөгчийг
чийгтэй эсвэл усархаг газар бүү байрлуулаарай.
• Хөргөгчийн цахилгааны тусгаарлалтын шинж чанарт
нөлөөлөхгүйн тулд хөргөгчийг шингэн зүйлээр
шүршихгүй, угаахгүй; хөргөгчийг чийгтэй газар, амархан
усаар норох газар байрлуулж болохгүй.
• Хөргөгчийг агааржуулалт сайтай газар, барилгын дотор
талд байрлуулах ба тавих гадаргуу нь тэгш, бат бөх,
тогтвортой байна (тогтворгүй байвал тэгшлэгч хөлийг зүүн
эсвэл баруун тийш эргүүлж тэнцвэржүүлж тогтвортой
болгоно).
• Хөргөгчний дээд зай нь 30 см-ээс их байх ба дулаан
ялгаруулалтыг хөнгөвчлөх үүднээс хөргөгчийг ханаас 10
см-ээс их зайтайгаар байрлуулна.
9

Hide quick links:

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Gr-rb500we-pmj(06)

Table of Contents