LG OLED77G2RLA Owner's Manual page 48

Table of Contents

Advertisement

Available languages

Available languages

  • ENGLISH, page 1
OLED ТВ-н дэлгэцийг хамгаалах арга хэмжээ
Ердийн LED / LCD-ээс ялгаатай нь OLED зурагтууд нь пиксел
тус бүрт гэрэл цацарч, төгс төгөлдөр хар өнгийг бүтээж,
дүрсийг бүдгэрүүлэхгүйгээр тод гаргаж чаддаг.
Өндөр нягтралтай дүрсний чанарыг үзүүлэхэд ашигладаг
органик материалын онцлогоос болж OLED дэлгэц дээр
ерөнхийдөө дүрс хадгалалт ажиглагддаг бөгөөд энэ нь байнгын
үзэгдэл байж болно. Энэхүү үзэгдэл нь бүх OLED самбар
дээр ажиглагддаг бөгөөд санал болгож буй зургийн горим нь
дүрс тогтолтыг багасгах боломжийг олгодог боловч одоогийн
технологи нь үүнээс бүрэн сэргийлж чадахгүй.
Нэг дүрсийг удаан хугацаагаар харуулах эсвэл ижил дүрсийг
давтан харуулах нь дэлгэц дээр дүрс тогтох шалтгаан
болдог бөгөөд энэ нь бүтээгдэхүүний онцлогоос үүдэлтэй
OLED самбартай бүтээгдэхүүний түгээмэл үзэгдэл юм.
Энэхүү бүтээгдэхүүн нь дэлгэцийн хамгаалалтын функцтэй.
Дүрс тогтолт үүсгэж болох зургийг харуулахаас зайлсхийж,
зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.
Дүрс тогтолт үүсгэж болох зургууд
• Дэлгэцийн дээд ба доод ба/эсвэл зүүн, баруун талд хар
хэсгүүдтэй зургууд.
• 4:3 эсвэл 21:9 харьцаатай зургууд.
• Сувгийн дугаар, сувгийн лого, тоглоомын консолын
дүрс, тоон сувгийн хүлээн авагчийн цэс гэх мэт удаан
хугацаагаар харагдсан дүрсүүд.
• Бусад удаан хугацаагаар харагдах дүрс ба байнгын гарах
зургууд.
12
OLED ТВ-н дэлгэцийг хамгаалахад [Пиксель
цэвэрлэгээ] ажиллуулах
OLED ТВ нь дэлгэцийн төлөвийг өөрөө шалгаж, дэлгэцэн дээр
дүрс үлдээхээс сэргийлэх үүднээс пиксел цэвэрлэх функцээр
тоноглогдсон байдаг. Энэ функц нь үзсэн цагуудын мэдээллийг
цуглуулан гүйцэтгэлийн оновчтой хугацааг автоматаар
тооцоолж, ТВ унтрах үед автоматаар ажиллана. Энэ функц
ажиллаж байхад дэлгэцийн дээд, доод талд хөндлөн зураас
гарч болно. Бүтээгдэхүүн тэжээлийн утас болон үндсэн
тэжээлд холбогдсон үед пиксел цэвэрлэх функц ажилладаг.
• Энэ функцийг гараар ажиллуулахын тулд удирдлага дээрх
товчийг дарж
→ [Ерөнхий] → [OLED Арчилгаа] →
[OLED Самбарын Арчилгаа] руу орж [Пиксель цэвэрлэгээ]
дээр дарна уу.
Дүрс тогтолтыг багасгах зөвлөмжүүд
ТВ-г удаан хугацаагаар үзэхэд удирдлага дээрх
дарж
→ [Зураг] → [Горим сонгох] руу ороод горимыг [Eco]
дээр тохируулаад, [Дэвшилтэт тохиргоо] → [Цайралт] руу
орж [OLED Пикселийн цайралт]-г доод түвшинд тохируулна
уу. Үүнээс гадна удирдлага дээрх
[Ерөнхий] → [OLED Арчилгаа] → [OLED Самбарын Арчилгаа]
руу ороод [Логоны цайралтыг тохируул] утгыг [Өндөр] дээр
тохируулна уу.
Дэлгэцийн дээд/доод/зүүн/баруун талд хар мөртэй зураг
харуулахад удирдлага дээрх
[Зураг] → [Аспектийн харьцаа] → [Хэрэглэгчийн сонголт] →
[Босоо чигт томруулах] эсвэл [4 Талаар Томруулах] руу орж хар
мөрийг арилгана уу.
Тоон сувгийн хүлээн авагч гэх мэт төхөөрөмжийг тохируулах
цэсийг дэлгэц дээр удаан хугацаагаар харагдахгүй байхаар
унтраа.
Тэмдэглэл
• Дэлгэц дээр тогтмол дүрс удаан гарах үед дэлгэцийн
тодролт автоматаар буурч, дэлгэцийн контент өөрчлөгдсөн
үед буцаан хэвийн байдалдаа орно. Энэ нь дүрс тогтолтыг
багасгах энгийн функц юм.
товчийг
товчийг дарж
товчийг дарж,
-г дараад

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents