LG OLED77G2RLA Owner's Manual page 42

Table of Contents

Advertisement

Available languages

Available languages

  • ENGLISH, page 1
• Бүтээгдэхүүнийг нүцгэн гараар суулгаж болохгүй.
Ажлын бээлий өмсөхийг анхаараарай.
Ажлын бээлийгүйгээр суулгахыг оролдох нь гэмтэл
учруулж болзошгүй.
• Бүтээгдэхүүнийг тэжээлийн кабелиар холбоно уу.
Зөвшөөрөлгүй үл тохирох кабель ашиглах нь ханатай
харьцсаны улмаас эвдрэл үүсгэж болно. Кабельт таарсан
залгуур ашиглахыг анхаараарай. (Загвараас хамаарч өөр
байж болно.)
Суулгахаас өмнө
(OLW480B, LSW440B орохгүй)
• Бүтээгдэхүүнийг ТВ-г хананд суулгахаас өөр ямар нэгэн
зориулалтаар бүү ашигла.
• Болгоомжгүй суурилуулах, зохисгүй, зөвшөөрөлгүй хананд
бэхлэх зэргээс гарах бүтээгдэхүүний эвдрэл, аюулгүй
байдлаас зайлсхий.
• Хананд бэхлэх тохиромжтой зааврыг суулгах гарын авлага
дээрээс авна уу.
• Хэрхэн суулгахыг бүрэн ойлгож чадаагүй бол нэн даруй
суулгахаа больж, үйлчилгээний төвтэй холбоо барина уу.
Суулгасны дараа ямар нэгэн асуудал байвал мэргэжлийн
мэргэжлийн хүнд хандана уу.
• Энэ бүтээгдэхүүнийг бетонон хана эсвэл модон сууринд
суулгахыг зөвлөж байна. Энэ бүтээгдэхүүнийг бусад
гадаргууд (модоор хийсэн хана, фанер, тоосго гэх мэт)
суулгахыг зөвлөдөггүй. Буруу суулгаснаар бүтээгдэхүүн
эвдэрч болно.
• Бүтээгдэхүүнийг зөвхөн босоо хананд суурилуул.
Барилгын стандартын хэмжээнээс давсан хазайсан хананд
эсвэл хүнд хэлбэртэй хана, тааз дээр бүү суулгаарай.
Бүтээгдэхүүнийг зохисгүй суурилуулснаас үүссэн
асуудлуудад LG хариуцлага хүлээхгүй, жишээ нь хэт их
хазайсан хана ба тааз.
• Суулгахаас өмнө дагалдахнэмэлт хэрэгслүүдийг шалгана
уу. Хайрцгийн дотор талыг нээсний дараах алдагдсан,
гэмтсэн хэрэгслийг бид хариуцахгүй.
• Нярай эсвэл нялх хүүхэд дагалдах нэмэлт хэрэгслүүдийг
залгисан тохиолдолд амьсгал боогдох гэх мэтийн аюул
гарч болзошгүй. Дагалдах хэрэгслүүдийг нярай, нялх
хүүхэд хүрэх газраас хол байлгана уу.
• Шургийг чангалахдаа бүтэн ортол чангална.
Шургийг чангалахдаа хэтрүүлэн чангалахаас зайлсхий.
Үгүй бол хана болон бүтээгдэхүүнийг гэмтээх эсвэл
бүтээгдэхүүний гүйцэтгэл буурч болзошгүй.
• Ачааны даацаас хэтэрсэн ТВ-г суулгаахаас зайлхий,
бүтээгдэхүүнд ямарваа гадны хүч нөлөөлөхийг бүү
зөвшөөр.
• Суурилуулах явцад ажлын багаж хэрэгслийг ашиглахад
гарах ослоос зайлсхий.
Суулгах багаж хэрэгсэл
• "+" халив (гар эсвэл цахилгаан) / тэгш ус / өрөм / бетонд
зориулагдсан Ø 8 мм өрмийн сет эсвэл ганд зориулагдсан
Ø 4 мм өрмийн сет
6
ТВ-г хананд бэхлэх
(OLW480B, LSW440B орохгүй)
• Суулгасны дараа ТВ-г ханатай ойрхон ашиглана уу.
Боолт, шургийг хэрхэн тааруулах
(OLW480B, LSW440B орохгүй)
Дараахыг анхаарна уу:
• Ханын зузаан, өнгөлгөөний материал нь суулгах гарын
авлагад нийцэж байгаа эсэхийг шалгах. Бэхэлж эхлэхээс
өмнө ханын даац ТВ-г даах чадвартай эсэхийг шалгах
хэрэгтэй.
• Дагалдах боолт, шургийг цууралтгүй бетон хананд ашиглах.
• Бүтээгдэхүүнийг гипс хавтан эсвэл цаасан дээр хийсэн
эсвэл дунд нягтралтай шилэн хавтан (MDF) дээр хэзээ ч
бүү суулгаарай. Тийм төрлийн хананд суулгах шаардлага
гарвал боолт шургийг даацтай хананд (бетон) хадах эсвэл
гадна материалын модон Суурьт бэхлэх хэрэгтэй.
• Ханын тогтоогчийг боолтоор бэхлэх
хэрэгтэй. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалаад зарим
тохиолдолд боолтоор бэхлэх боломжгүй байж болно.
Энэ тохиолдолд янз бүрийн, жишээ нь гипсэн хананы
шурга гэх мэтээр асуудлыг шийдэж болно. Ингэхдээ гипсэн
хана болон зориулагдсан шурга нь зурагтыг хангалттай
даах чадвартай байх шаардлагатайг анхаарна уу.
Дагалдаж ирсэн шурга нь таны нөхцөл байдалд тохирохгүй
байвал, таныг мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна.
• Бусад тодорхойгүй хана бэхэлгээний хувьд 70 кгх (686 Н)
ба өргөлтийн 100 кгх (980 Н)-аас дээш татах чадвартай
байх ёстой.
• Нүхийг өрөмдөхдөө бетонд Ø 8 мм өрмийн хошуу ба
цохилтот (импакт) өрөм эсвэл модон сууринд Ø 4 мм
өрмийн хошуу ашиглана уу.

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents