LG OLED77G2RLA Owner's Manual page 41

Table of Contents

Advertisement

Available languages

Available languages

  • ENGLISH, page 1
Хананд тогтоох
Зурагтын ард ханын тогтоогчийг суулгаад маш
болгоомжтойгоор хананд шалтай перпендикулиараар
суулгана. Хэрэв зурагтыг өөр барилгын материал бүхий зүйл
дээр тогтоох гэж байгаа бол мэргэжлийн хүнд хандана уу.
Та зурагтыг хананд суурилулахаар бол LG танд мэргэжлийн
хүнд хандахыг зөвлөж байна. Бид таныг LG -н ханын суурь
ашиглахыг санал болгож байна. "LG"-гийн хананд тогтоогчийг
холбосон кабельтай хамт хөдөлгөхөд хялбар байдаг.
Хэрэв та LG -н ханын суурийг ашиглаагүй бол, төхөөрөмжийг
ханатай бат холбож бусад холбогдох төхөөрмжүүд холбогдох
зай гаргахаар суурь ашиглана уу. Хананд тогтоогчийг
суурилуулахын өмнө бүх кабелийг холбохыг зөвлөж байна.
• Зурагтыг хананд суурилуулахын өмнө суурийг, ТВ-д
суурилуулах үйлдлийн эсрэг гүйцэтгэн салгаж ав.
• Эрэг шураг болон хананд тогтоогчийн талаар дэлгэрэнгүй
мэдээллийг Тусдаа худалдан авалт хэсгээс үзнэ үү.
• Хэрэв та бүтээгдэхүүнийг хананд суурилуулах гэж
байгаа бол, VESA стандар суурийг (нэмэлт эд анги)
бүтээгдэхүүний ард суурилуул. Та хананд суурилуулах
хашилтыг (нэмэлт эд анги) ашиглахаар суулгасан бол,
түүнийг унагахгүй байхаар тохируул.
• ТВ-г хананд тогтоохдоо, ТВ-ийн ар талд цахилгааны болон
дохионы кабелийг өлгөхгүйгээр ТВ-г суурилуулж буй эсэхээ
нягтал.
• Хэрэв хананд тос эсвэл тосны толбо байгаа бол
энэхүү бүтээгдэхүүнийг суурилуулж болохгүй. Энэ нь
бүтээгдэхүүнийг гэмтээх эсвэл унагаах боломжтой.
• Хананд бэхлэх суурийг суулгаж байхад зарим ханын
нөхцөл байдлаас шалтгаалан ТВ ханатай наалдаж
тогтохгүй байж болно.
Аюулаас урьдчилан сэргийлэх
(OLW480B, LSW440B орохгүй)
• Мэргэжлийн суулгах хүмүүс зөв суулгахын тулд энэ гарын
авлагыг сайтар унших хэрэгтэй.
• Мэргэжлийн суулгах хүмүүс уг гарын авлагыг суурилуулсны
дараа үйлчлүүлэгчид буцаан өгч, тохиромжтой газар
хадгалаж, цаашид хэрэгцээтэй үедээ ашиглахыг зөвлөх
хэрэгтэй.
Суулгах зааврыг уншсаны дараа хэрэгцээтэй үедээ дахин
ашиглахад тохиромжтой газар хадгална уу.
• Бүтээгдэхүүнийг худалдан авахдаа мэргэжлийн хүн илгээж
болох талаар дэлгүүрээс асуугаарай.
Мэргэжлийн суулгах хүмүүсээс бусад хүн суулгах нь маш
аюултай тул хүний биед гэмтэл учруулж болзошгүй юм.
• Бүтээгдэхүүнийг жингийн даацгүй тогтворгүй газар бүү
суурилуул.
Хэрэв суулгах газарт хангалттай даац байхгүй бол
бүтээгдэхүүн унаж, хүний биед гэмтэл учруулж болзошгүй
юм.
• Бүтээгдэхүүнийг суулгасны дараа зөөх, эсвэл солих бол
мэргэжлийн суулгах хүмүүстээ хандаарай.
Суурилуулалт нь техникийн ажил бөгөөд хэрэв хүн өөрөө
уг бүтээгдэхүүнийг суулгах эсвэл нүүлгэх гэж оролдвол
аюулгүй байдлын асуудал гарч болзошгүй.
• Бүтээгдэхүүнийг суулгасны дараа өлгөх эсвэл чанга цохих
зэргээс зайлсхийгээрэй.
Ингэснээр бүтээгдэхүүн унаж, хүний амь нас эрстэж
болзошгүй.
• Бүтээгдэхүүнийг хананд суулгах үед тэжээлийн шугам эсвэл
дохионы кабелийг ТВ-н ард залгаатай байлгаж болохгүй.
Энэ нь залгуурыг гэмтээж, улмаар гал гарах, цахилгаанд
цохиулах мөн бүтээгдэхүүний доголдол үүсэх зэрэгт
хүргэнэ.
• Бүтээгдэхүүнийг суулгах үедээ ажлын бээлий өмсөхийг
анхаар.
- Хамгаалалтгүй гараар суулгах нь гэмтэл учруулж болно.
• Бүтээгдэхүүнийг суулгах гарын авлагад байгаа зааврын дагуу
суулгана уу.
Суулгах гарын авлагад заасан зааврын дагуу
бүтээгдэхүүнийг суулгаж чадаагүй тохиолдолд хүний
биед ноцтой гэмтэл, эсвэл бүтээгдэхүүний эвдрэл гарч
болзошгүй юм.
• Бүтээгдэхүүнийг суулгах эсвэл бүтээгдэхүүний өндрийг
тохируулахдаа дор хаяж хоёр хүнтэй байна уу.
Суурилуулалт, тохируулгыг биечлэн хийхийг оролдох
нь хүний биед гэмтэл учруулж эсвэл бүтээгдэхүүнийг
гэмтээж болзошгүй юм.
• Суулгахаасаа өмнө суулгах хана чөлөөтэй байгаа эсэхийг
шалгаарай. Бүтээгдэхүүнтэй хамт ирсэн боолт, шургыг
ашиглана уу.
Зөвшөөрөлгүй боолт, шурга ашиглах нь бүтээгдэхүүний
жинд нөлөөлөхгүй бөгөөд энэ нь аюулгүй байдалд
эрсдэл учруулдаг.
• Суулгах ханаа өрөмдөхдөө тохирох өрөм ба заасан
диаметртэй өрөм ашиглахыг анхаарна уу. Нүхний гүнийг
заавраас хараарай.
Бүтээгдэхүүнийг суурилуулах гарын авлагад зааснаас
өөр аргаар өрөмдөх, суурилуулах нь тогтворгүй
суурилуулалт, аюулгүй байдлын асуудал үүсэхэд хүргэж
болзошгүй юм.
• Бүтээгдэхүүнийг нойтон алчуураар арчих эсвэл
бүтээгдэхүүнийг суулгасан газрын доор халаалтын
төхөөрөмж, чийгшүүлэгч ашиглаж болохгүй.
Шингэн ус эсвэл уур бүтээгдэхүүн рүү орсноор хэт халалт
гал гаргах, цахилгаан цохих эсвэл буруу ажиллагаанд
хүргэж болно.
• Бүтээгдэхүүнийг галын шүршигч эсвэл детектортой газар,
чичиргээ, цохилт үүсэх газар, өндөр хүчдэлийн утас эсвэл
цахилгаан эх үүсвэрийн ойролцоо бүү суурилуул.
• Суулгахаасаа өмнө бүтээгдэхүүний цахилгаан утсыг
залгуураас салгаарай.
Цахилгаан утас залгаастай байх үед төхөөрөмжийг
суурилуулснаар цахилгаан цохиулах эсвэл гал гарч
болно.
5

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents