LG M700 Quick Start Manual page 47

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 69
Тэсэлгээний талбай
Тэсэлгээ хийж байгаа талбайд гар утсаа бүү ашигла. Хориг
хязгаарлалтыг сахин мөрдөж, дүрэм, журмыг баримтал.
Тэсэрч дэлбэрэх аюултай орчин
• Гар утсаа шатахуун түгээх станцын орчинд бүү ашигла.
• Шатахуун эсвэл химийн бодист ойрхон бүү ашигла.
• Гар утас эсвэл түүний нэмэлт хэрэгслүүдийг шатамхай
хий, шингэн эсвэл тэсрэх бодис агуулсан тасалгаанд хамт
тээвэрлэж эсвэл хадгалж болохгүй.
Агаарын хөлөг онгоц дотор
Гар утас нь агаарын хөлөг онгоцонд долгионы саад үүсгэж
магадгүй.
• Агаарын хөлөг онгоцонд суухын өмнө гар утсаа унтраа.
• Хөлөг онгоцны нисэх багийн зөвшөөрөлгүйгээр газарт байх
үед гар утсаа бүү ашигла.
Хүүхэд
Гар утсыг бага насны хүүхдийн хүрч чадахгүй газар хадгал.
Гар утсыг залгивал Хоолойд тээглэх аюултай жижиг эд
ангиуд Орсон байдгийг анхаарна уу.
Яаралтай тусламжийн дуудлага
Зарим үүрэн холбооны сүлжээнд яаралтай тусламжийн
дуудлага хийх боломжгүй байж магадгүй. Тиймээс яаралтай
тусламжийн дуудлага хийхдээ зөвхөн өөрийн гар утсанд
найдаж болохгүй. Орон нутгийн үйлчилгээ үзүүлэгчээс
лавлана уу.
Зайны тухай мэдээлэл, зайны арчилгаа
• Зайг задалж эсвэл богино холбоос үүсгэж болохгүй.
• Зай нь хангалттай үр дүнтэй ажиллахгүй болсон
тохиолдолд түүнийг солих ёстой. Зайны иж бүрдлийг
шинээр солих шаардлагатай болохоос өмнө олон зуун удаа
цэнэглэж болно.
• Зайны цэнэглэгчийг нар шууд тусдаг эсвэл өндөр
чийгшилтэй газар (ариун цэврийн өрөө гэх мэт) байлгаж
болохгүй.
• Зайны ажиллагааг муутгаж болзошгүй тул зайг хүйтэн
эсвэл халуун газар үлдээж болохгүй.
• Хэрвээ зайг буруу төрлийн зайгаар соливол дэлбэрэх
аюултай. Ашигласан зайг зааврын дагуу хая.
• Гар утсыг бүрэн цэнэглэсний дараа цахилгааны хэмнэлтийг
бий болгох үүднээс цэнэглэгчийг ханын залгуураас заавал
салгаарай.
7

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents