LG M700 Quick Start Manual page 45

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 69
• Гар утасны гадна талыг хуурай алчуураар арчиж,
цэвэрлэнэ (бензин, шингэлэгч, спирт гэх мэт уусмал
ашиглаж болохгүй).
• Гар утсаа цэнэглэхдээ зөөлөн тавилга дээр бүү тавь.
• Гар утсаа сайтар агааржуулсан газар цэнэглэх ёстой.
• Энэ гар утсаа хэт их утаа, тоостой газар бүү байлга.
• Гар утсаа кредит карт, нийтийн тээврийн тийзний дэргэд
бүү хадгал. Ингэвэл соронзон туузан дээрх мэдээлэлд
нөлөөлж болно.
• Дэлгэцийг хурц ирмэгтэй зүйлээр бүү товш. Ингэвэл гар
утас гэмтэж магадгүй.
• Гар утсаа шингэн эсвэл чийгтэй орчинд бүү байлга.
• Хагарсан, цуурсан эсвэл эмтэрсэн шилийг ашиглаж,
хүрч, солих гэж эсвэл засах гэж оролдож болохгүй. Буруу
ашиглалтын улмаас шилэн дэлгэц эвдэрсэн тохиолдолд
холбогдох засвар үйлчилгээ нь энэ баталгаанд багтахгүй.
• Таны гар утас бол хэвийн ашиглалтын үеэр дулаан
ялгаруулдаг электрон төхөөрөмж юм. Агаар сэлгэлт
байхгүй орчинд гар утсыг хэт удаан хугацааны турш гартаа
барьж, арьсандаа хүргэвэл эвгүй байх буюу бага зэрэг
түлж магадгүй. Тиймээс ашиглалтын явцад эсвэл дараа нь
төхөөрөмжтэй болгоомжтой харьц.
• Хэрвээ таны гар утас норвол залгуураас шууд салгаж,
бүрэн хатаа. Шарах зуух, богино долгионы зуух эсвэл
үс хатаагч гэх мэт халаалтын гадаад эх үүсвэрийн
тусламжтайгаар хатаах процессыг хурдасгаж болохгүй.
• Бүтээгдэхүүнд шингэн хүргэж болохгүй гэдгийг анхаарна уу.
Хэрвээ бүтээгдэхүүн нойтон бол ашиглах буюу цэнэглэж
болохгүй. Бүтээгдэхүүн норсон бол шингэний гэмтэл
заагчийн өнгө өөрчлөгдөх болно. Энэ тохиолдолд баталгаат
хугацаанд үнэ төлбөргүй засвар үйлчилгээ авах эрхийг
тань хязгаарлана гэдгийг анхаарна уу.
Гар утасны үр ашигтай ашиглалт
• Зөвшөөрөл авалгүйгээр гар утсыг эмнэлгийн төхөөрөмжийн
дэргэд бүү ашигла. Таны гар утасны ажиллагаа таны
эмнэлгийн аппаратын ажиллагаанд саад учруулж
болзошгүй эсэхийг тогтоохын тулд эмчтэйгээ зөвшилц.
• Зүрхний аппарат үйлдвэрлэгч тус зүрхний аппаратын
ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс бусад
төхөөрөмжийг зүрхний аппаратаас дор хаяж 15 см-ийн зайд
байлгахыг зөвлөдөг.
• Энэ төхөөрөмж тод эсвэл анивчсан гэрэл гаргаж магадгүй.
• Гар утас сонсголын зарим аппаратад саад болж магадгүй.
5

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents