Samsung UE32N4000AU User Manual page 153

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 36
Зураг гарахгүй, Дүрс гарахгүй
Зурагт асахгүй.
• Хувьсах гүйдлийн залгуурыг ханын залгууртай бүрэн холбосон эсэхийг шалгана уу.
• Ханын залгуур ажиллаж байгаа эсэхийг шалгана.
• Асуудал алсын удирдлагаас үүдэлтэй биш гэдгийг шалгахын тулд Зурагтын доод хэсэг дэх POWER (
товчийг дарж үзнэ үү. ТВ асаж байвал "Удирдлага ажиллахгүй байх" гэсэн хэсгээс лавлана уу.
Зурагт автоматаар унтарсан.
• Унтах цаг тохиргоог Унтраах болгосон эсэхийг Цагтай үзэлт цэснээс шалгана уу.
• Зурагтад компьютер холбосон бол компьютерын тэжээлийн тохиргоог шалгах хэрэгтэй.
• Хувьсах гүйдлийн залгуурыг ханын залгууртай бүрэн холбосон эсэхийг шалгана уу.
• Дохио байхгүй, унтраах функц нь Зурагтад тодорхой хугацааны турш ямар ч дохио ирэхгүй бол
Зурагтыг автоматаар унтраадаг. Өөрөө унтрах функц нь Зурагтыг хэрэглэгч ашиглахгүй 4 цаг болсон
тохиолдолд автоматаар унтраадаг.
Зураг/дүрс байхгүй.
• Кабелын холболтуудыг шалгана уу (Зурагт болон гадаад төхөөрөмжид холбогдсон бүх кабелыг салгаж,
буцааж залгана).
• Гадаад төхөөрөмжийн (кабелын эсвэл хиймэл дагуулын хайрцаг, DVD, Блюрэй гэх мэт) дүрсний
гаралтыг Зурагтын оролттой адил болгож тохируулна. Тухайлбал гадаад төхөөрөмжийн гаралт нь
HDMI байвал Зурагтын HDMI оролтод холбох ёстой.
• Холбосон төхөөрөмжүүд тань асаалттай байгаа эсэхийг шалгана уу.
• Алсын удирдлага дээрх SOURCE товчийг дарж Зурагтынхаа хүлээн авах сувгийг зөв сонгоно уу.
• Холбосон төхөөрөмжийнхөө тэжээлийн кабелыг салгаж, залгаж дахин асаана.
Антены (Агаарын/Кабелын) Холболт (Кабел: тухайн улсаас хамаарна)
Зурагт сувгуудыг бүгдийг нь хүлээн авахгүй байгаа.
• Антены кабелыг гүйцэд холбосон эсэхийг шалгана.
• Сувгийн жагсаалтад боломжит сувгуудыг нэмэхийн тулд Тохируулга (Анхны тохиргоо) функцийг
ашиглана уу. Хийх үйлдэл: MENUm - Систем - Тохируулга (Анхны тохиргоо - Initial Setup) хийсний
дараа бүх боломжит сувгууд олдох хүртэл хүлээнэ.
• Антеныг зөв байрлуулсан эсэхийг шалгана уу.
Дүрс гажсан: макро блок, жижиг блок, цэг, пикселийн гажуудал.
• Спорт болон адал явдалтай кино зэрэг хурдан хөдөлгөөнтэй, нягтрал өндөртэй дүрсний улмаас дүрс
гажиж магадгүй.
• Дохио сул байх нь дүрсийг гажааж магадгүй. Энэ бол Зурагтын асуудал биш.
)
Монгол - 21

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents