Samsung UE32N4000AU User Manual page 136

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 36
• Төхөөрөмжийг цахилгаан цахих эсвэл удаан хугацаагаар ашиглахгүй үедээ хамгаалахын тулд ханын
залгуураас салгаж, антен эсвэл кабелийн системийг салгана уу. Энэ нь цахилгаан цахих болон
цахилгааны шугамын огцом өөрчлөлтөөс үүсэх гэмтлээс хамгаална.
• AC цахилгааны утсыг DC тохируулагч залгууртай холбохын өмнө DC тохируулагчийн цахилгаан
хүчдэлийн зориулалт дотоодын цахилгаан хангамжтай нийцэж буй эсэхийг шалгана уу.
• Төхөөрөмжийн нээлттэй хэсэгт металл зүйл оруулахыг хориглоно. Энэ нь цахилгаанд цохиулах эрсдэл
үүсгэж болзошгүй.
• Цахилгаанд цохиулахаас сэргийлэхийн тулд төхөөрөмжийн дотор талын хэсэгт хүрч болохгүй. Зөвхөн
мэргэшсэн техникч л төхөөрөмжийг нээх шаардлагатай.
• Цахилгааны утсыг сайн суулгаж өгсөн эсэхээ шалгаарай. Цахилгааны утсыг ханын залгуураас
салгахдаа үргэлж цахилгааны утасны залгуураас татаарай. Цахилгааны утаснаас татан салгаж
болохгүй. Цахилгааны утсанд чийгтэй, нойтон гараар бүү хүрээрэй.
• Хэрэв энэ бүтээгдэхүүн хэвийн ажиллахгүй, ялангуяа хэвийн бус дуу чимээ, үнэр гарч байвал нэн
даруй цахилгаанаас нь салгаад албан ёсны дилер эсвэл үйлчилгээний төвд хандана уу.
• Зурагтыг ашиглахгүй орхих эсвэл гэрээсээ удаан хугацаагаар явах бол тэжээлийн залгуурыг нь
салгана уу (ялангуяа гэрт хүүхэд, хөгшид эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үлдэх гэж байгаа бол).
– Хуримтлагдсан тоос нь цахилгааны утсанд оч үүсгэж, халаах эсвэл тусгаарлагчийг муутгаснаар
цахилгаанд цохиулах, цахилгаан алдагдах, гал гарах шалтгаан болж болзошгүй.
• Та ТВ-гээ их хэмжээний тоостой, өндөр эсвэл нам температуртай, чийгшил өндөртэй, химийн бодис
бүхий газар эсвэл нисэх буудал, гал тэрэгний буудал зэрэг 24 цаг ажиллуулах шаардлагатай газар
байрлуулах гэж буй бол зөвшөөрөл бүхий Samsung-н үйлчилгээний төвтэй холбогдсон эсэхээ
шалгаарай. Дээрх нөхцөлд үүссэн саатал нь таны ТВ-д ноцтой гэмтэл учруулж болзошгүй.
• Зөвхөн зохих ёсоор байршуулсан утас болон ханын залгуур ашиглана уу.
– Зохисгүй байршуулалт нь цахилгаанд цохиулах эрсдэл эсвэл төхөөрөмжийн гэмтэл учруулж
болзошгүй. (Зөвхөн 1-р ангиллын төхөөрөмж.)
• Энэ төхөөрөмжийг бүрэн гүйцэд унтраахын тулд ханын залгуураас салгана уу. Шаардлагатай үед
төхөөрөмжийг түргэн салгах боломжтой эсэхийг шалгахын тулд ханын залгуур болон цахилгааны утас
хурдан хүрч болохуйц байгааг шалгана уу.
• Жижиг хэрэглэлийг (батарей гэх мэт) хүүхэд хүрэхээргүй аюулгүй газар хадгална уу.
• Төхөөрөмжийг унагаж эсвэл цохиж болохгүй. Төхөөрөмжид гэмтэл гарсан тохиолдолд цахилгааны
утсыг салгаад Samsung-н үйлчилгээний төвтэй холбогдоно уу.
• Төхөөрөмжийг цэвэрлэхийн тулд ханын залгуураас цахилгааны утсыг салгаад, бүтээгдэхүүнийг хуурай
зөөлөн алчуураар арчина уу. Тос, бензин, спирт, шингэлэгч, шавж устгах бодис, агаар цэвэршүүлэгч,
тосолгооны материал эсвэл угаалгын нунтаг зэрэг химийн бодис ашиглаж болохгүй. Эдгээр
химийн бодис нь ТВ-н гаднах үзэмжид гэмтэл учруулж, бүтээгдэхүүн дээрх хэвлэлтийг алга болгож
болзошгүй.
Монгол - 4

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents