LG -H870S Quick Start Manual page 45

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 49
Зайны тухай мэдээлэл, зайны арчилгаа
• Зайг задалж эсвэл богино холбоос үүсгэж болохгүй.
• Зай нь хангалттай үр дүнтэй ажиллахгүй болсон тохиолдолд түүнийг солих ёстой.
Зайны иж бүрдлийг шинээр солих шаардлагатай болохоос өмнө олон зуун удаа
цэнэглэж болно.
• Зайны цэнэглэгчийг нар шууд тусдаг эсвэл өндөр чийгшилтэй газар (ариун
цэврийн өрөө гэх мэт) байлгаж болохгүй.
• Зайны ажиллагааг муутгаж болзошгүй тул зайг хүйтэн эсвэл халуун газар үлдээж
болохгүй.
• Хэрвээ зайг буруу төрлийн зайгаар соливол дэлбэрэх аюултай. Ашигласан зайг
зааврын дагуу хая.
• Гар утсыг бүрэн цэнэглэсний дараа цахилгааны хэмнэлтийг бий болгох үүднээс
цэнэглэгчийг ханын залгуураас заавал салгаарай.
• Зайг амьтны шүд эсвэл хумс гэх мэт хурц ирмэгтэй зүйлтэй хүргэж болохгүй. Энэ
нь гал гарахад хүргэж магадгүй.
• Хурдан цэнэглэхийг дэмждэг цэнэглэгч адаптер бүтээгдэхүүнд
багтсан.
• Хурдан цэнэглэхийг дэмждэггүй, таны төхөөрөмжийг гэмтээж болох
тул гуравдагч этгээдийн цэнэглэгчийг төхөөрөмждөө бүү ашигла.
Барааны тэмдгүүд
• Bluetooth
нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг "Bluetooth SIG, Inc."
®
компанийн бүртгэлтэй барааны тэмдэг юм.
• Wi-Fi
болон Wi-Fi лого нь "Wi-Fi Alliance" компанийн бүртгэлтэй барааны
®
тэмдгүүд юм.
• Зохиогчийн эрх ©2017 LG Electronics Inc. Бүх эрхийг хадгалсан. LG болон LG
лого нь "LG Group" болон түүнтэй холбогдох компаниудын нэр дээр бүртгэлтэй
барааны тэмдэг юм.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Зай солих тухай мэдэгдэл
• Li-Ion зай нь хүний биед гэмтэл учруулж болзошгүй аюултай эд анги юм.
• Зайг мэргэжлийн бус хүнээр солиулбал таны төхөөрөмжийг гэмтээж болзошгүй.
• Зайг өөрөө сольж болохгүй. Ингэвэл зайг гэмтээж, улмаар хэт халааж, хүний
биед гэмтэл учруулж магадгүй. Зайг зөвхөн албан ёсны эрх бүхий үйлчилгээ
үзүүлэгчээр солиулах ёстой. Зайг дахин ашиглах буюу эсхүл ахуйн хог хаягдлаас
тусад нь хаях ёстой.
• Энэ бүтээгдэхүүн нь эцсийн хэрэглэгч өөрөө хялбар салгаж авах боломжгүй
буюу угсарч суулгасан зай агуулсан байвал бүтээгдэхүүний ашиглалтын хугацаа
дууссан үед зайг дахин ашиглах эсвэл солиулахын тулд зөвхөн мэргэжлийн
хүмүүсээр салгуулахыг LG зөвлөж байна. Бүтээгдэхүүнийг гэмтээхээс урьдчилан
сэргийлж, мөн өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд хэрэглэгчид зайг өөрсдөө
салгах оролдлого хийж болохгүй. Ийм тохиолдолд LG үйлчилгээний тусламжийн
төв эсвэл өөр хөндлөнгийн үйлчилгээ үзүүлэгчид хандаж, зөвлөгөө ав.
• Зайг салгах процесст бүтээгдэхүүний гаднах хайрцгийг задалж, цахилгаан
кабель утас / контактуудыг салгаж, тусгай багаж ашиглан зайны үүрийг
болгоомжтой гаргаж ирэх ажил багтдаг. Хэрвээ танд зайг аюулгүй байдлаар
хэрхэн салгах талаар мэргэжлийн хүмүүсийн зааварчилгаа хэрэгтэй байвал
http://www.lge.com/global/sustainability/environment/take-back-recycling сайтаар
зочлоорой.
9

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents