LG -H870S Quick Start Manual page 43

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 49
• Гар утсыг халаагуур, халуун тогоо гэх мэт дулааны эх үүсвэрээс хол байлгах
ёстой.
• Гар утсыг унагах буюу цохиж болохгүй.
• Энэ гар утсыг механик доргилт, цохилтод өртүүлж болохгүй.
• Тусгай журмын дагуу гар утсыг унтраах шаардлагатай газар байхдаа заавал
унтрааж бай. Жишээлбэл, гар утсыг эмнэлэгт ашиглавал эмнэлгийн мэдрэмтгий
төхөөрөмжид нөлөөлж болзошгүй тул бүү ашигла.
• Гар утсыг цэнэглэж байх үед нойтон гараар хүрч болохгүй. Ингэвэл цахилгаан
гүйдэлд цохиулж, мөн гар утас ноцтой гэмтэхэд хүргэнэ.
• Гар утас халж, галын аюул үүсгэж болзошгүй тул түүнийг шатамхай материалыг
дэргэд бүү цэнэглэ.
• Гар утасны гадна талыг хуурай алчуураар арчиж, цэвэрлэнэ (бензин, шингэлэгч,
спирт гэх мэт уусмал ашиглаж болохгүй).
• Гар утсаа цэнэглэхдээ зөөлөн тавилга дээр бүү тавь.
• Гар утсаа сайтар агааржуулсан газар цэнэглэх ёстой.
• Энэ гар утсаа хэт их утаа, тоостой газар бүү байлга.
• Гар утсаа кредит карт, нийтийн тээврийн тийзний дэргэд бүү хадгал. Ингэвэл
соронзон туузан дээрх мэдээлэлд нөлөөлж болно.
• Дэлгэцийг хурц ирмэгтэй зүйлээр бүү товш. Ингэвэл гар утас гэмтэж магадгүй.
• Гар утсаа шингэн эсвэл чийгтэй орчинд бүү байлга.
• Хагарсан, цуурсан эсвэл эмтэрсэн шилийг ашиглаж, хүрч, солих гэж эсвэл
засах гэж оролдож болохгүй. Буруу ашиглалтын улмаас шилэн дэлгэц эвдэрсэн
тохиолдолд холбогдох засвар үйлчилгээ нь энэ баталгаанд багтахгүй.
• Таны гар утас бол хэвийн ашиглалтын үеэр дулаан ялгаруулдаг электрон
төхөөрөмж юм. Агаар сэлгэлт байхгүй орчинд гар утсыг хэт удаан хугацааны турш
гартаа барьж, арьсандаа хүргэвэл эвгүй байх буюу бага зэрэг түлж магадгүй.
Тиймээс ашиглалтын явцад эсвэл дараа нь төхөөрөмжтэй болгоомжтой харьц.
• Хэрвээ таны гар утас норвол залгуураас шууд салгаж, бүрэн хатаа. Шарах зуух,
богино долгионы зуух эсвэл үс хатаагч гэх мэт халаалтын гадаад эх үүсвэрийн
тусламжтайгаар хатаах процессыг хурдасгаж болохгүй.
Гар утасны үр ашигтай ашиглалт
• Зөвшөөрөл авалгүйгээр гар утсыг эмнэлгийн төхөөрөмжийн дэргэд бүү ашигла.
Таны гар утасны ажиллагаа таны эмнэлгийн аппаратын ажиллагаанд саад
учруулж болзошгүй эсэхийг тогтоохын тулд эмчтэйгээ зөвшилц.
• Зүрхний аппарат үйлдвэрлэгч тус зүрхний аппаратын ажиллагаанд саад
учруулахгүй байх үүднээс бусад төхөөрөмжийг зүрхний аппаратаас дор хаяж 15
см-ийн зайд байлгахыг зөвлөдөг.
• Энэ төхөөрөмж тод эсвэл анивчсан гэрэл гаргаж магадгүй.
• Гар утас сонсголын зарим аппаратад саад болж магадгүй.
• Хэрвээ боломжтой бол гар утсыг 0 ºC-40 ºC хэмийн орчинд ашигла. Төхөөрөмж
хэт бага эсвэл өндөр температурт өртвөл гэмтэж, буруу ажиллаж, тэр байтугай
дэлбэрч магадгүй.
Замын аюулгүй байдал
Машин жолоодож буй газарт гар утас ашиглалтын талаар мөрдөгддөг хууль,
журмыг дагаж мөрд.
• Машин жолоодож байх үед гар утсыг бүү ашигла.
• Жолоодох үйл явцад бүх анхаарлаа хандуул.
• Гар утсыг хэрэглэхийн тулд машиныг замаас гаргаж зогсоо.
• Радио давтамжийн энерги нь машины стерео тоглуулагч эсвэл аюулгүйн
төхөөрөмж гэх мэт машины зарим электрон системд нөлөөлж магадгүй.
7

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents