LG OLED48CX Series Owner's Manual page 64

Hide thumbs Also See for OLED48CX Series:
Table of Contents

Advertisement

Available languages

Available languages

  • ENGLISH, page 1
Дүрс тогтохоос
хамгаалах чухал
мэдээлэл
OLED нь өөрөөсөө гэрэл цацруулдаг технологи бөгөөд энэ
нь дүрсний чанар, гүйцэтгэлд олон чухал ач холбогдолтой.
Аливаа өөрөөсөө гэрэл цацруулдаг дэлгэцийн адилаар
дэлгэцэн дээр удаан хугацаагаар статик зураг харуулах
гэх мэт тодорхой нөхцөлүүдэд OLED ТВ хэрэглэгчдэд дүрс
түр тогтох явдал тохиолдох нь бий. LG OLED ТВ-д дүрс
тогтохоос дэлгэцийг хамгаалахад зориулсан функцууд
багтсан байдаг.
Хэрэв статик зураг дэлгэц дээр хадгалагдвал, дэлгэцний
тодорхой хэсэгт эсвэл бүхэлд нь дэлгэцийн цайралт
автоматаар буурна. Статик зураг алга болоход, дэлгэцийн
цайралтын түвшин хуучин тохиргоо руугаа автоматаар
буцаж орно. Энэ нь бүтээгдэхүүний ажиллагаа доголдол
биш юм.
Дүрс тогтоход хүргэж болох
зургуудын жишээ
• Сувгийн дугаар, станцын лого, хөтөлбөрийн нэр,
мэдээ эсвэл киноны хадмал орчуулга, гарчиг зэрэг
дэлгэц дээр тасалдалгүй үзэгддэг тодорхой мэдээлэл
агуулсан үл хөдлөх зураг, хөдөлгөөнгүй зураг.
• Видео тоглоомын консоль эсвэл нэвтрүүлгийн модемд
зориулагдсан хөдөлгөөнгүй цэс эсвэл дүрс.
• 4:3 эсвэл 21:9 харьцаатай зургууд зэрэг дэлгэцийн
зүүн, баруун, дээд, доод хэсэгт харагддаг хар мөрүүд.
Дүрс тогтохоос хамгаалах
зөвлөмжүүд
• Дээр дурдагдсан зургийг үзүүлсэн видеог удаан
хугацаагаар үзэхээс зайлсхий.
• Дээр дурдагдсан зургийг үзүүлсэн видеог удаан
хугацаагаар үзэхээр асаахдаа ТВ-н тохиргоо доорх
байдлаар тохируул.
-
→ [Зураг] → [Зургийн горимын тохиргоо] →
[Зургийн горим] → [Eco]
-
→ [Зураг] → [Зургийн горимын тохиргоо] →
[OLED ГЭРЭЛ] → Доогуур утгад тохируулах
-
→ [Зураг] → [OLED Дэлгэц Амраагч] →
[Логоны гэрэлтүүлгийн тохируулга] → [Өндөр]
• Ийм төхөөрөмжийн цэсний мөрийг удаан харуулахгүйн
тулд модем зэрэг гадна төхөөрөмжийн цэсний мөрийг
унтраа. (Тохирох гадна төхөөрөмжийн гарын авлагаас
зааврыг үзнэ үү.)
• Хар мөрийг арилгахын тулд зүүн, баруун, дээд, доод
хэсэгт буй хар мөрийг байнга харуулж буй видеог
үзэхдээ тохиргоог доорх байдлаар тохируул.
→ [Зураг] → [Аспектийн харьцааны
-
тохиргоо] → [Аспектийн харьцаа] → [Босоо чигт
томруулах] эсвэл [4 Талаар Томруулах]
Дүрс тогтохтой холбоотой
зургийн чанарыг дэмжих
функцүүдийн тухай мэдээлэл
• LG OLED ТВ нь Пиксель сэргээгч гэдэг онцлогийг
санал болгодог бөгөөд энэ нь дүрс түр тогтохоос
хамгаалдаг.
• Хуримтлагдсан телевиз үзэх хугацаа 2000 цаг ба
түүнээс илүү гарахад (энэ нь жилийн турш ТВ-г өдөрт
5 цаг үзэхтэй тэнцүү), ТВ-г унтрахад Пиксель сэргээгч
автоматаар идэвхжинэ. ТВ-г унтраахад, Пиксель
сэргээгчийг идэвхжүүлж буйг анхааруулсан мэдэгдэл
дэлгэц дээр гарна. ТВ унтарсан үед уг онцлог нэг
цагийн турш ажиллана. Уг процессийг дуусахын алдад
дэлгэцийн дээд эсвэл доод хэсэгт хөндлөн зураас гарч
ирж болно.
• Та мөн дараах байдлаар Пиксель сэргээгчийг ТВ-н
цэснээс гараар идэвхжүүлж болно:
→ [OLED Дэлгэц Амраагч] → [Пиксель сэргээгч].
• Телевизороо нийт дөрвөөс дээш цагаар үзсэн бол
телевизорыг унтраахад Pixel Refresher хэдэн минутын
турш автоматаар ажиллана. (Санамж: Хэрэв ТВ-н
цахилгааны утсыг залгаагүй эсвэл үндсэн тэжээл
салгаатай байвал Пиксель сэргээгч идэвхжихгүй.)
→ [Зураг]
15

Hide quick links:

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents