LG OLED48CX Series Owner's Manual page 52

Hide thumbs Also See for OLED48CX Series:
Table of Contents

Advertisement

Available languages

Available languages

  • ENGLISH, page 1
• Газардуулга (Газардуулаагүй төхөөрөмжүүдээс
бусдынх нь хувьд.)
- Гурван нүхтэй AC залгууртай ТВ-г гурван
нүхтэй газардуулгатай AC розетканд холбох
ёстой. Цахилгаанд цохиулахаас сэргиийлээд
газардуулгатай холболтыг заавал хийх
шаардлагатай.
• Аянга цахилгаантай борооны үеэр энэ аппарат эсвэл
антеннд хэзээ ч бүү хүр. Та тогонд цохиулж болзошгүй.
• Цахилгааны утсыг ТВ, ханын розетканд сайтар
холбосон эсэхээ нягтал. Хэрэв сайн холбохгүй
бол, залгуур болон розеткыг гэмтээх буюу ноцтой
тохиолдолд гал гарахад хүргэж болно.
• Бүтээгдэхүүн рүү металл эсвэл шатамхай зүйл бүү
оруул. Хэрэв гадны биет бүтээгдэхүүн рүү унавал,
цахилгааны утсыг салгаад хэрэглэгчийн тусламж
үйлчилгээнд хандана уу.
• Цахилгааны утас залгаатай байхад үзүүрт нь бүү хүр.
Та тогонд цохиулж болзошгүй.
• Хэрэв дараах зүйлсийн аль нэг нь тохиолдвол,
бүтээгдэхүүнийг тэр даруй салгаад өөрийн улсын
хэрэглэгчийн тусламж үйлчилгээнд хандана уу.
- Бүтээгдэхүүн гэмтсэн.
- Хэрэв ус эсвэл өөр бодис бүтээгдэхүүн рүү орвол
(AC адаптор, цахилгааны утас, эсвэл ТВ гэх мэт).
- Хэрэв та утаа болон өөр үнэрийг ТВ-оос үнэртвэл
- Аянга цахилгаантай борооны үеэр эсвэл удаан
хугацаагаар ашиглаагүй үед.
ТВ-г алсын удирдлага эсвэл товчлуураар унтраасан
байхад хүртэл, салгахгүй л бол AC тэжээлийн эх
үүсвэр төхөөрөмжид холбогдсон байдаг.
• ТВ-ийн ойролцоо өндөр хүчдэлийн цахилгаан
төхөөрөмж бүү ашигла (шумуулны алуур г.м.). Энэ нь
бүтээгдэхүүний үйл ажиллагааг доголдоход хүргэж
болзошгүй.
• LG Electronics-с бичгээр зөвшөөрөл авалгүйгээр энэ
бүтээгдэхүүнийг ямар нэг байдлаар өөрчлөх гэж бүү
оролд. Галын эсвэл цахилгаанд цохиулах гэнэтийн
аюул тохиолдож болзошгүй. Засвар, үйлчилгээ хийлгэх
бол өөрийн улсын хэрэглэгчийн тусламж үйлчилгээнд
хандана уу. Зөвшөөрөлгүй өөрчлөлт хийвэл, энэ
бүтээгдэхүүнийг ажиллуулах хэрэглэгчийн эрхийг
хүчингүй болгож болно.
• Зөвхөн LG Electronics-с зөвшөөрсөн тогтоогч /
дагалдах хэрэгслийг ашигла. Үгүй бол, энэ нь гал
гарах, цахилгаанд цохиулах, эвдрэх, бүтээгдэхүүнийг
гэмтээхэд хүргэж болно.
• Хувьсах гүйдлийн тохируулагч эсвэл тэжээлийн утсыг
хэзээ ч бүү задал. Энэ нь галын аюул эсвэл тогонд
цохиулах аюул учруулж болзошгүй.
• Адапторыг унагаах эсвэл цохиулахаас сэргийлэхийн
тулд үүнтэй болгоомжтой харьц. Доргилт нь адапторыг
гэмтээж болно.
• Галын болон цахилгаанд цохиулах эрсдлийг
бууруулахын тулд, ТВ-д нойтон гараар бүү хүр. Хэрэв
цахилгааны залгуурын шон нь нойтон эсвэл тоостой
байвал, цахилгааны залгуурыг бүтэн хатаа эсвэл
тоосыг нь арч.
• Батерей
- Дагалдах хэрэгслүүдийг (батерей г.м.) хүүхэд
хүрэхээргүй аюулгүй байршилд хадгал.
- Богино холболт бүү үүсгэ, батерейг бүү салга, бүү
халаа. Батерейг галд бүү хая. Зайнуудыг халуунд
байлгаж болохгүй.
- Санамж : Батерейг буруу төрлөөр сольсон
тохиолдолд гал гарах, дэлбэрэх эрсдэлтэй.
• Зөөх
- Зөөхдөө бүтээгдэхүүнийг унтрааж, салгаж, бүх
кабелийг салгасан эсэхийг шалгана. Том ТВ-г 2
болон түүнээс дээш тооны хүн зөөж болно. ТВ
-н урд нүүрийг дарж, шахаж болохгүй. Үгүй бол,
бүтээгдэхүүнийг гэмтээх, гал гаргах, гэмтээхэд
хүргэж болно.
• Сав баглааны нордоггүй материал эсвэл гялгар уутыг
хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
• Цохиж доргиож, бүтээгдэхүүн рүү юм унагаж, дэлгэцэн
дээр нь юм унагаж болохгүй.
• Гар эсвэл хумс, харандаа, үзэг зэрэг хурц ирмэгтэй
юмаар хавтан дээр чанга дарж, дээр нь зураас
гаргаж болохгүй. Энэ нь дэлгэцэнд гэмтэл учруулж
болзошгүй.
• Цэвэрлэгээ
- Цэвэрлэхдээ, цахилгааны утсыг салгаад зөөлөн/
хуурай даавуугаар зөөлхөн арч. ТВ рүү ус
эсвэл бусад шингэнийг шууд шүршиж болохгүй.
Бүтээгдэхүүнийг болон дэлгэцийг гэмтээхгүй
үүднээс, шил цэвэрлэгч, агаар цэвэршүүлэгч,
шавьжны хор, тосолгооны материал, лав (авто,
үйлдвэрийн) үрэмтгий бодис, шингэлэгч, бензол,
спирт, г.м. зүйлийг хэрэглэж болохгүй. Үгүй бол, энэ
нь цахилгаанд цохиулах, бүтээгдэхүүнийг гэмтээхэд
хүргэж болно.
3

Hide quick links:

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents