LG LM-X410NOW User Manual page 497

Hide thumbs Also See for LM-X410NOW:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 658
Дуу ба мэдэгдэл
Та дуу, чичиргээ болон мэдэгдлийн тохиргоог өөрчилж болно.
Тохиргооны дэлгэц дээр Дуу ба мэдэгдэл-ийг товшиж, дараах
тохиргоонд хувийн тохиргоо хий:
Дууны профайл: Дууны горимыг Дуу, Зөвхөн чичирхийлэх, эсвэл
Чимээгүй болгон өөрчилнө.
Хэмжээ: Янз бүрийн зүйлийн дууны хэмжээг тохируулна.
SIM1 утасны хонх/SIM2 утасны хонх: Ирж буй дуудлагын хонхны
аяыг сонгоно. Хонхны ая нэмэх буюу устгана.
Дуудлагын аянд нэр: Тодорхой нэг харилцагчаас ирж буй дуудлагад
зориулан хонхны ая үүсгэнэ.
Чичиргээтэй дуу: Чичрэхийн зэрэгцээ хонхны ая дуугарахаар
төхөөрөмжийг тохируулна.
SIM1 чичиргээний төрөл/SIM2 чичиргээний төрөл: Та дуудлага
хүлээн авахад чичрэх чичиргээний төрлийг сонгож болно.
Бүү саад бол: Мэдэгдлийн зурвас хүлээн авах цаг, хүрээ, аппын
төрлийг тохируулна. Мэдэгдлийн зурвасыг зөвхөн тодорхой
гарагуудад хүлээн авна.
Дэлгэц түгжих: Түгжих дэлгэц дээр мэдэгдлийн зурвас харуулах
буюу нууна. Та мөн хувийн мэдээллийг нууж болно.
Аппууд: Дэлгэц дээр мэдэгдлийн зурвасуудаа харуулах аппуудыг
сонгож, эдгээр аппын мэдэгдлийн зурвасын давуу эрхийг тохируулна.
Дууны чанар ба эффектүүд: Функцийг ашиглан дуу эсвэл видеог
тоглуулахдаа, дууны чанар ба эффектийг тохируулах.
Бусад SIM1 мэдэгдлийн дуу/SIM2 мэдэгдлийн дуу: Мэдэгдлийн
хонхны аяыг сонгоно. Төхөөрөмж дээр хадгалсан дуу хөгжмийг
мэдэгдлийн хонхны ая болгоно.
Бусад Дууны эффект: Дугаар цуглуулах самбар эсвэл товчлуурт
гарыг товших, сонголт хийх, дэлгэц түгжих буюу дэлгэцийн түгжээ
тайлахад тоглох дууны эффектийг сонгоно.
Тохиргоо
104

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents