LG LM-Q710NAW User Manual page 576

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 745
Шинэчлэл хийх Төв
Та аппын хамгийн сүүлийн хувилбар эсвэл LG-н гаргасан программ
хангамжийг суулгаж, шалгах боломжтой.
1
Тохиргооны дэлгэц дээр Үндсэн Шинэчлэл хийх Төв-г товш.
2
Дараах тохиргоонд хувийн тохиргоо хий:
Апп шинэчлэлтүүд: Аппын шинэчлэл боломжтой эсэхийг шалгана.
Боломжтой бол та шинэчлэлийг суулгаж болно.
Программын шинэчлэл: Программ хангамжийн шинэчлэл боломжтой
эсэхийг шалгана. Боломжтой бол та шинэчлэлийг суулгаж болно.
Хэл & Оролт
Та төхөөрөмжийнхөө хэл ба товчлуурт гарын тохиргоонд хувийн тохиргоо
хийж болно.
1
Тохиргооны дэлгэц дээр Үндсэн Хэл & Оролт-г товш.
2
Дараах тохиргоонд хувийн тохиргоо хий:
Хэл: Төхөөрөмжид хэрэглэх хэлийг сонгоно.
Одоогийн кэйбоард: Одоогоор хэрэглэж буй товчлуурт гарыг харна.
Бичвэр оруулахдаа хэрэглэх товчлуурт гарыг сонгоно.
Дэлгэцэн дээрх гар: LG товчлуурт гарын тохиргоо эсвэл Google
Voice-н дуу таних онцлогийг өөрчилнө.
Бодит гар: Биет товчлуурт гар ашиглах эсвэл товчлуурт гарын шууд
команд өгөх товчийг шалгана.
Автоматаар бөглөх үйлчилгээ: Өөрийн бүртгэл дээр хадгалагдсан
нууц үг, хаяг эсвэл кредит картны дугаар зэргийг оруулах бол нэг
товшоод энэ сонголтыг идэвхжүүлнэ. Мөн та Google Autocomplete
ашиглаад эсвэл шинэ үйлчилгээний бүртгэл нэмээд энэ сонголтыг
идэвхгүй болгож болно.
Бичвэрээ яриа болгож гаргах: Бичвэрийг яриа болгох гаралтын
тохиргоог тохируулна.
Заагчийн хурд: Хулгана эсвэл хянагч хавтангийн сумны хурдыг
тохируулна.
Хулганы товчлуурыг эсрэгээр нь болгон тохируулах: Шууд
удирддаг үндсэн үйлдлийг хулганын баруун талын товчоор
гүйцэтгэхээр урвуугаар тохируулна.
Тохиргоо
130

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents