Бүтээгдэхүүний Бүрэлдэхүүн Хэсгүүд Ба Нэмэлт Хэрэгслүүд - LG LM-Q710NAW User Manual

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 745
Бүтээгдэхүүний бүрэлдэхүүн
хэсгүүд ба нэмэлт хэрэгслүүд
Таны төхөөрөмжид дараах зүйлс орсон байна.
Төхөөрөмж
USB кабель
Гаргах зүү
Дээр тодорхойлсон зүйлс заавал байх зүйлс биш байж болно.
Төхөөрөмжтэй хамт ирэх зүйлс болон боломжтой аливаа нэмэлт
хэрэгсэл тухайн бүс нутаг, үйлчилгээ үзүүлэгчээс хамааран өөр өөр
байж болно.
Үргэлж жинхэнэ "LG Electronics"-ийн нэмэлт төхөөрөмжүүд ашигла.
Бусад үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн нэмэлт хэрэгслийг ашиглавал
төхөөрөмжийн дуудлагын үр дүнд нөлөөлөх буюу ажиллагааг нь
доголдуулж болно. Түүнчлэн энэ нь LG-ийн засварын үйлчилгээнд
хамрагдахгүй байж болно.
Төхөөрөмжийн эд ангийн заримыг зөөлрүүлсэн шилээр хийсэн.
Хэрвээ та төхөөрөмжөө хатуу гадаргуу дээр унагаах буюу эсхүл хүчтэй
цохилтод өртүүлбэл сайжруулсан шил гэмтэж магадгүй. Хэрвээ ийм
зүйл тохиолдвол төхөөрөмжийг ашиглахаа даруй больж, LG-ийн
үйлчилгээний төвд хандана уу.
Хэрвээ эдгээр үндсэн зүйлсийн аль нэг нь дутуу байвал төхөөрөмжөө
худалдаж авсан борлуулагчдаа хандана уу.
Нэмэлт зүйлс худалдан авахын тулд LG Харилцагчид Үйлчлэх Төвтэй
холбогдоно уу.
Бүтээгдэхүүний хайрцаг дотор буй зарим зүйлийг урьдчилан
мэдэгдэхгүй өөрчилж болно.
Таны төхөөрөмжийн гадаад байдал, үзүүлэлтүүдийг урьдчилан
мэдэгдэхгүй өөрчилж болно.
Төхөөрөмжийн үзүүлэлтүүд нь тухайн бүс нутаг эсвэл үйлчилгээ
үзүүлэгчээс хамааран өөр өөр байж болно.
Хурууны хээ таних функцийг хэрэглэхээсээ өмнө хурууны хээ
мэдрэгчээс хамгаалалтын хальсыг нь ав.
Үндсэн функцүүд
Цэнэглэгч
Түргэн эхлэх гарын авлага
32

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents