•
Зайны эдэлгээний бодит хугацаа нь сүлжээний тохиргоо, бүтээгдэхүүний
тохиргоо, ашиглалтын хэв маяг, зай болон хүрээлэн буй орчны нөхцөл
байдлаас хамаарна.
•
Зайг амьтны шүд эсвэл хумс гэх мэт хурц ирмэгтэй зүйлтэй хүрэлцүүлж
болохгүй. Энэ нь гал гарахад хүргэж магадгүй.
Хувийн мэдээлэл хамгаалах
•
Хувийн эмзэг мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах явдлаас
сэргийлэх үүднээс хувийн мэдээллээ заавал хамгаал.
•
Төхөөрөмжийг ашиглах явцад чухал мэдээллээ нөөцлөн хадгалж бай. LG
нь аливаа мэдээлэл алдагдах тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
•
Эмзэг мэдээлэл буруугаар ашиглагдах явдлаас сэргийлэх үүднээс
төхөөрөмжийг хаяхдаа бүх мэдээллийг нөөцөлж аваад, төхөөрөмжийн
анхны тохиргоог сэргээ.
•
Аппликэйшн татах үед зөвшөөрлийн дэлгэцийг анхааралтай унш.
•
Төхөөрөмжийн олон функц эсвэл таны хувийн мэдээлэлд хандах
боломжтой аппликэйшныг ашиглахдаа сонор сэрэмжтэй бай.
•
Хувийн бүртгэлүүдээ тогтмол шалгаж бай. Хэрвээ таны хувийн мэдээллийг
буруугаар ашиглаж байгаа ямар нэг шинж тэмдэг илэрвэл үйлчилгээ
үзүүлэгчээсээ тухайн аппликэйшныг устгаж эсвэл таны бүртгэлийн
мэдээллийг өөрчилж өгөхийг хүс.
•
Хэрвээ та төхөөрөмжөө хулгайд алдсан эсвэл хаяж гээсэн бол хувийн
мэдээллээ хамгаалах үүднээс бүртгэлийнхээ нууц үгийг өөрчил.
•
Үл мэдэгдэх эх сурвалж бүхий аппликэйшныг бүү ашигла.
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
11