Курсорыг зөөх
Ухаалаг товчлуурт гарын тусламжтай та курсорыг яг хүссэн байршил руугаа
зөөх боломжтой. Бичвэр шивж байхдаа зай авдаг хөндлийг дарж байгаад,
зүүн, баруун тийш чир.
•
Энэ функцийг зарим хэлэнд дэмжихгүй байж болно.
Үг санал болгох
Ухаалаг товчлуурт гар таны үгийн хэрэглээний хэв шинжийг автоматаар
шинжилж, шивэх явцад байнга хэрэглэдэг үгсийг тань санал болгоно.
Төхөөрөмжөө хэдий удаан хэрэглэнэ, санал болгох үгс төдий чинээ
нарийвчлалтай болно.
Бичвэр оруулаад, санал болгосон үгийг товших буюу товчлуурт гарын зүүн
эсвэл баруун талыг дээш зөөлөн чир.
•
Сонгосон үгийг автоматаар оруулна. Та үгийн үсэг бүрийг гараар шивэх
шаардлагагүй.
Үндсэн функцүүд
60