•
Төхөөрөмж эсвэл цэнэглэгч кабель нойтон эсвэл чийгтэй үед бүү
цэнэглэ. Ингэвэл гал гарах буюу тогонд цохиулж болзошгүй бөгөөд
хүний бие буюу эсхүл төхөөрөмжид гэмтэл учруулж болно.
•
Төхөөрөмжтэй хамт ирсэн USB кабелийг хэрэглэх ёстойг анхаар.
•
LG-ийн зөвшөөрсөн цэнэглэгч, цэнэглэгч кабель хэрэглэх ёстойг
анхаар. Зайг гуравдагч этгээдийн цэнэглэгчээр цэнэглэвэл зай тэсэрч
дэлбэрэх буюу төхөөрөмжийг гэмтээж болно.
•
Энэ төхөөрөмж салгадаггүй зайтай Арын хаалтыг авах гэж бүү оролд.
•
Төхөөрөмжийг цэнэглэж байхдаа хэрэглэвэл тогонд цохиулж болно.
Төхөөрөмжийг хэрэглэхийн тулд цэнэглэхээ зогсоо.
•
Төхөөрөмжийг бүрэн цэнэглэсний дараа цэнэглэгчийг тэжээлийн
залгавчаас салга. Ингэснээр цахилгаан дэмий зарцуулахаас сэргийлнэ.
•
Түргэн цэнэглэх функцийг дэмждэг цэнэглэгч тохируулагч бүтээгдэхүүнд
багтсан болно.
•
Хэрвээ бүтээгдэхүүнтэй хамт ирсэн оригинал тохируулагчаас өөр түргэн
цэнэглэдэг тохируулагч хэрэглэвэл түргэн цэнэглэх функц ажиллахгүй
байж болно.
•
Зайг цэнэглэх өөр нэг арга нь төхөөрөмжийг дэсктоп буюу эсхүл
зөөврийн компьютерт USB кабелиар холбож цэнэглэх арга юм. Ингэвэл
тохируулагчийг хананы залгавчид залгаснаас удаан цэнэглэж болно.
•
Нэрлэсэн хүчдэлийг хангах боломжгүй USB төв ашиглан зайг цэнэглэж
болохгүй. Цэнэглэлт амжилтгүй болох буюу эсхүл гэнэт зогсож болно.
Төхөөрөмжийг хэрэглэхдээ анхаарах зүйлс
•
Өгөгдсөн USB кабелийг ашиглах ёстойг анхаар; гуравдагч этгээдийн USB
кабель, цэнэглэгчийг төхөөрөмжтэйгээ хамт хэрэглэж болохгүй. LG-ийн
хязгаарлагдмал баталгаат хугацаа гуравдагч этгээдийн нэмэлт хэрэгслийн
ашиглалтад хамаарахгүй.
•
Энэхүү гарын авлага дахь зааврыг дагахгүй, зохисгүй хэрэглэвэл
төхөөрөмжийг гэмтээж болно.
Үндсэн функцүүд
42