Хурууны Хээ Таних - LG LM-Q610NM User Manual

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 740
Хурууны хээ таних
Хурууны хээ таних тойм
Та хурууны хээ таних функцийг ашиглахын өмнө хурууныхаа хээг төхөөрөмж
дээрээ бүртгүүлсэн байх ёстой.
Хурууны хээ таних функцийг дараах тохиолдолд ашиглаж болно:
Дэлгэцийн түгжээг тайлах.
Түгжигдсэн контентыг Галерей эсвэл QuickMemo+ дээр үзэх.
Апп руу нэвтэрч эсвэл өөрийгөө хурууны хээгээр таниулж худалдан
авалтаа баталгаажуул.
Төхөөрөмж нь хэрэглэгчийг танихын тулд хурууны хээг ашиглаж болно.
Хурууны хээ мэдрэгч нь өөр өөр хэрэглэгчийн маш адилхан хурууны
хээг ижил хурууны хээ байна гэж таньж магадгүй.
Хэрэв төхөөрөмж таны хурууны хээг таньж чадахгүй эсвэл та өөрийн
оруулсан утгаа мартсан бол өөртөө хамгийн ойр буй LG Харилцагчдад
Үйлчлэх Төвд өөрийн төхөөрөмж ба ID картаа авч очно уу.
Хурууны хээ таних функцийг ашиглахад анхаарч,
урьдчилан сэргийлэх зүйлс
Хурууны хээ таних нарийвчлал олон шалтгааны улмаас буурч болно. Таних
нарийвчлалыг дээшлүүлэхийн тулд төхөөрөмжийг ашиглахын өмнө дараах
зүйлийг шалга.
Хурууны хээ мэдрэгчийг зоос, түлхүүр гэх мэт металл эд зүйлээр
гэмтээгээгүй эсэхийг нягтал.
Хурууны хээ мэдрэгч эсвэл таны хуруун дээр гадны биет, тоос, шингэн
байгаа үед хурууны хээгээр бүртгэх эсвэл таних ажиллахгүй байж болно.
Хурууныхаа хээг таниулахын тулд хуруугаа цэвэрлэж, хатаа.
Хэрвээ хурууны гадаргуу дээр шарх сорви байвал, эсвэл усанд дэвтсэний
улмаас гадаргуу нь овойж товойсон байвал хурууны хээг танихгүй байж
магадгүй.
Тусгай загварын нэмэлт функцүүд
21

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents