LG -M700AN User Manual page 501

Hide thumbs Also See for LG-M700AN:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 660
All manuals and user guides at all-guides.com
Аюулгүй бөгөөд үр ашигтай
ашиглалтын заавар
Эдгээр энгийн зааврыг уншина уу. Эдгээр зааврыг дагаж мөрдөхгүй байх нь
аюултай бөгөөд хууль бус юм.
Доголдол үүсвэл таны төхөөрөмжид суурилуулж өгсөн програм хангамжийн
хэрэгсэл нь доголдлын бүртгэлийг цуглуулах болно. Энэ хэрэгсэл нь сүлжээ
унах, аппликэйшн ачаалах үеийн дохионы хүч, гар утасны ID байрлал
гэх мэт зөвхөн тухайн доголдолд хамааралтай өгөгдлийг цуглуулдаг.
Бүртгэлийн мэдээллийг зөвхөн доголдлын шалтгааныг тогтооход туслах
зорилгоор ашигладаг. Эдгээр бүртгэлийн мэдээлэл нь шифрлэгдсэн бөгөөд
төхөөрөмжийг засуулахаар буцааж өгсөн тохиолдолд зөвхөн LG-ийн эрх
бүхий засвар үйлчилгээний төв энэ мэдээлэлд хандах эрхтэй байна.
Радио давтамжийн энергид өртөх байдал
Радио долгионд өртөх байдал, хувийн шингээлтийн хурдны (SAR) талаарх
мэдээлэл.
Энэ төхөөрөмж нь радио долгионд өртөх байдалтай холбогдуулан аюулгүй
байдлын холбогдох шаардлагад бүрэн нийцсэн. Эдгээр шаардлага нь нас,
эрүүл мэндийн байдлаас үл хамааран бүх хүний аюулгүй байдлыг хангахад
чиглэсэн аюулгүй байдлын хүрээг багтаасан шинжлэх ухааны үндэслэлтэй
удирдамжид үндэслэсэн болно.
Радио долгионд өртөх байдлын удирдамж нь хувийн шингээлтийн
хурд буюу SAR хэмээх хэмжилтийн нэгж ашигладаг. SAR-ын сорилтыг
явуулахдаа төхөөрөмж давтамжийн бүх зурваст хамгийн дээд хүчээрээ
дамжуулж байх үед стандарт аргыг ашигладаг.
Янз бүрийн загварын LG төхөөрөмжүүдийн SAR түвшний хооронд
зөрүү байдаг ч эдгээр нь бүгд радио долгионд өртөх байдлын холбогдох
удирдамжид нийцэх байдлаар бүтээгддэг.
Үл ионжуулагч цацрагаас хамгаалах олон улсын комиссоос зөвлөмж
болгодог SAR-ын хамгийн өндөр утга нь 10 г зөөлөн эд тутамд 2 Вт/кг
байна.
Энэ загварын хувьд чихэнд наан ашиглах сорилт хийгдсэн SAR-ын
хамгийн өндөр утга нь 0,384 Вт/кг (10 г), биед зүүх сорилтын хувьд
1,540 Вт/кг (10 г) байсан.
5

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents