LG LM-X210NMW User Manual page 386

Hide thumbs Also See for LM-X210NMW:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 631
Сонсголоо гэмтээхээс зайлсхийх
Сонсголоо гэмтээхгүйн тулд удаан хугацааны турш чанга
хөгжим сонсохоос зайлсхий.
Хэрвээ та удаан хугацааны турш чанга хөгжим сонсвол сонсголоо гэмтээж
магадгүй. Тиймээс гар утсаа чихнийхээ ойр асааж, унтраахгүй байхыг
бид зөвлөж байна. Мөн хөгжим болон дуудлагын дууны хэмжээг зохистой
түвшинд тохируулахыг бид зөвлөж байна.
Чихэвч ашиглах үедээ ойр хавьд байгаа хүмүүсийн яриаг сонсож чадахгүй
байвал эсвэл таны сонсож буй хөгжим хажууд сууж байгаа хүнд сонсогдож
байвал дууны хэмжээг багасга.
Чихэвчээс гарч буй дууны хэт их даралт нь сонсгол алдахад хүргэж
болно.
Шилэн эд ангиуд
Таны төхөөрөмжийн зарим эд анги шилээр хийгдсэн болно. Хэрвээ таны
төхөөрөмж хатуу гадаргуу дээр унавал эсвэл хүчтэй цохилтод өртвөл шил
нь хагарч магадгүй. Хэрвээ шил хагарвал түүнийг салгах гэж бүү оролд, мөн
түүнд бүү хүр. Эрх бүхий үйлчилгээ үзүүлэгчээр шилийг солиулах хүртэл
төхөөрөмжийг ашиглахаа зогсоо.
Тэсэлгээний талбай
Тэсэлгээ хийж байгаа талбайд төхөөрөмжийг бүү ашигла. Хориг
хязгаарлалтыг сахин мөрдөж, дүрэм, журмыг баримтал.
Тэсэрч дэлбэрэх аюултай орчин
Төхөөрөмжийг шатахуун түгээх станцын орчинд бүү ашигла.
Шатахуун эсвэл химийн бодист ойрхон бүү ашигла.
Төхөөрөмж эсвэл түүний нэмэлт хэрэгслүүдийг шатамхай хий, шингэн
эсвэл тэсрэх бодис агуулсан тасалгаанд хамт тээвэрлэж эсвэл хадгалж
болохгүй.
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
9

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents