Philips AVENT SCF323 User Manual page 28

Hide thumbs Also See for AVENT SCF323:
Table of Contents

Advertisement

Available languages

Available languages

Асуудал шийдвэрлэх нь
Энэ бүлэгт уг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд тулгарч болох хамгийн нийтлэг
асуудлуудыг нэгтгэн харуулав. Хэрэв та доорх мэдээллийг ашиглан асуудлыг
шийдвэрлэх боломжгүй бол өөрийн улс дахь Хэрэглэгчийн Туслалцааны Төвтэй
холбогдоно уу эсвэл өөрийн хөхөөр хооллолтын зөвлөгчтэйгээ зөвлөлдөөрэй.
Асуудал
Соролт муу байх.
Сүү гарахгүй байх.
Сүү саах үед
хөхний хэсэгт
өвдөх.
Иллэг Хийх
Зөөлөвчөөс сүү
цалгиж гарах.
Хагарах/Өнгө
хувирах.
26 Монгол
Шийдэл
Бүх эд ангиудыг зөв угсарсан бөгөөд хавхлагийг зөв
байрлуулсан эсэхийг шалгана уу.
Таглаа, холбогч болон Иллэг Хийх Зөөлөвч бүрэн лацтайгаар
саалтуурын их биед бат холбогдсон эсэхийг шалгана уу.
Хэрэв танай бүс нутагт агаарын даралт хэт бага бол энэ нь
соролтод нөлөөлж болно.
Силикон хоолойг таг болон хөдөлгүүрт мушгирахгүйгээр бат
холбогдсон эсэхийг шалгана уу.
Хөхний саалтуурыг зөв угсарч, ашиглаж буй эсэхийг шалгана
уу.
Түр амраад, дахин оролдоорой; сүү саах ур чадвар дадлага
хийснээр сайжирдаг.
"Амжилттай ажиллуулахад тань туслах зөвлөмжүүд" хэсгийг
хар.
Та хэт өндөр ажиллуулах түвшнээр сааж байж магадгүй
юм. Та бүх ажиллуулах түвшинг ашиглах шаардлагагүй,
зөвхөн өөрт тав тухтай түвшингээ ашиглаж болно. Соролтыг
багасгахын тулд түвшин доошлуулах товчийг дарж болно.
Эрүүл мэндийн мэргэжилтэн/ хөхөөр хооллолтын
зөвлөгчтэйгөө зөвлөлдөөрэй.
Иллэг Хийх Зөөлөвчийг салгаад, илүү чангаар дахин оруулна
уу. Зөөлөвчийг зөв бөгөөд чанга суурилуулагдсан эсэхийг
шалгана уу.
Бага зэрэг арагшаа налахаар оролдоорой.
Бактерын эсрэг эсвэл ширүүн үрдэг угаалгын нунтаг/
цэвэрлэгчид хүргэхээс зайлсхийнэ үү. Угаалгын нунтаг,
цэвэрлэгээний бүтээгдэхүүн, ариутгагч уусмал, зөөлрүүлсэн
ус болон температурын хэлбэлзэл зэрэг нь нийлээд
хуванцарыг хагарахад хүргэж болно. Хэрэв ямар нэг хагарал
илэрсэн бол саалтуурыг ашиглахаа нэн даруй зогсооно
уу. Солих эд ангиудыг авахаар Philips Avent Хэрэглэгчийн
Туслалцааны төвд хандана уу.
Хоол хүнсний будаг эд ангиудын өнгийг хувиргаж болох ч
таны хэрэглээнд нөлөөлөхгүй.
Эд ангиудын өнгийг хувиргаж болзошгүй тул бүх эд ангиудыг
халууны эх үүсвэр эсвэл нарны шууд тусгалаас хол хадгална
уу.

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Avent scf323/11

Table of Contents