LG LM-Q610NM User Manual page 578

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 740
Хулгайн эсрэг заавар
Танаас зөвшөөрөл авалгүйгээр төхөөрөмжийн үйлдвэрийн тохиргоог
сэргээсэн байх тохиолдолд бусад хүн ашиглахаас сэргийлж төхөөрөмжийн
тохиргоог хий. Жишээлбэл: хэрвээ та утсаа хаяж гээсэн, хулгайд алдсан
эсвэл бүх мэдээлэл нь арчигдсан бол зөвхөн таны Google бүртгэлийн
мэдээлэл эсвэл дэлгэц түгжих мэдээллийг эзэмшиж буй хүн төхөөрөмжийг
ашиглах боломжтой байна.
Та төхөөрөмжөө хамгаалахын тулд дараах зүйлийг хийхэд л хангалттай.
Үүнд:
Дэлгэцийн түгжээ тохируулах: Төхөөрөмжийг хаяж гээх буюу эсхүл
хулгайд алдсан ч дэлгэцийн түгжээг идэвхжүүлсэн байвал дэлгэцийн
түгжээг тайлах хүртэл Тохиргоо цэсийг ашиглан төхөөрөмжийн мэдээллийг
арилгах боломжгүй байна.
Төхөөрөмждөө Google бүртгэлээ нэм: таны төхөөрөмжийн бүх мэдээлэл
арчигдсан ч хэрвээ түүн дээр Google бүртгэлээ бүртгүүлсэн бол таны
Google бүртгэлийн мэдээллийг дахин оруулах хүртэл төхөөрөмж
тохиргооны үйлдлийг гүйцэтгэж чадахгүй.
Төхөөрөмжөө хамгаалсны дараа хэрвээ та үйлдвэрийн тохиргоог сэргээх
шаардлагатай болбол дэлгэцийн түгжээг тайлах эсвэл Google бүртгэлийнхээ
нууц үгийг оруулах шаардлагатай болно. Энэ нь та өөрөө эсвэл таны итгэдэг
хүн тохиргоо сэргээх үйлдлийг гүйцэтгэж байгаа гэдгийг баталгаажуулна.
Үйлдвэрийн тохиргоог сэргээхийн өмнө төхөөрөмжид нэмсэн Google
бүртгэлийн мэдээлэл, нууц үгээ бүү мартаарай. Үйлдвэрийн тохиргоог
сэргээсний дараа хэрвээ та тохиргоо хийх үед бүртгэлийн мэдээллийг
оруулж чадахгүй бол төхөөрөмжийг ашиглах ямар ч боломжгүй болно.
Хавсралт
135

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents