Samsung BU8 Series User Manual page 35

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 10
Суурилуулалт
• Төхөөрөмжийг паар, дулаан хуримтлуулагч, шууд нарны
тусгал тусах газарт эсвэл ийм газрын ойролцоо байрлуулж
болохгүй.
• Гал гаргах эсвэл цахилгаанд цохиулах эрсдэлтэй тул устай
сав суулга (ваар гэх мэт) төхөөрөмж дээр тавьж болохгүй.
• Энэ төхөөрөмжийг бороо эсвэл чийгтэй нөхцөлд байлгаж
болохгүй.
• Та ТВ-гээ их хэмжээний тоостой, өндөр эсвэл нам
температуртай, чийгшил өндөртэй, химийн бодис бүхий
газар эсвэл нисэх буудал, гал тэрэгний буудал зэрэг 24
цаг ажиллуулах шаардлагатай газар байрлуулах гэж буй
бол зөвшөөрөл бүхий Samsung-н үйлчилгээний төвтэй
холбогдсон эсэхээ шалгаарай. Дээрх нөхцөлд үүссэн саатал
нь таны ТВ-д ноцтой гэмтэл учруулж болзошгүй.
• Төхөөрөмжийг норгож эсвэл төхөөрөмж рүү ус цацаж
болохгүй.
TV-г хананд тогтоож байна
Та энэ ТВ-г хананд тогтоож буй бол
үйлдвэрлэгчээс гаргасан зааврыг яг таг дагна
уу. ТВ-г зөв тогтоогоогүй тохиолдолд энэ нь
гулгах, унах, хүүхэд эсвэл насанд хүрэгчдэд
хүнд гэмтэл учруулж, ТВ-д ноцтой гэмтэл
учруулж болзошгүй.
• Samsung-н хананд тогтоох хэрэгслийг захиалахын тулд
Samsung-н үйлчилгээний төвтэй холбогдоно уу.
• Та хананд өөрөө тогтоохоор шийдсэн тохиолдолд Samsung
Electronics-с бүтээгдэхүүнд гарах болон танд эсвэл бусдад
учрах гэмтэлд хариуцлага хүлээхгүй болно.
• Хэрэглэгч VESA биш, тодорхойлоогүй хананд тогтоогч
ашигласан эсвэл бүтээгдэхүүн суурилуулах зааврыг
дагах явцад алдаа гаргасан тохиолдолд Samsung-н
зүгээс бүтээгдэхүүний эсвэл хувийн гэмтэлд хариуцлага
хүлээхгүй болно.
• Та хананд тогтоогчийг даацын ханан дээр шалтай
перпендикуляр байдлаар суулгах боломжтой. Хананд
тогтоогчийг гипс хананаас бусад ханан дээр тогтоох бол
хамгийн ойрын борлуулагчаас нэмэлт мэдээлэл авна уу.
Та ТВ-г таазанд эсвэл ханан дээр хэлтийлгэн суулгасан бол
энэ нь унаж, хүнд хувийн гэмтэл учруулж болзошгүй.
• Хананд тогтоогч хэрэгслийг суулгахдаа дөрвөн VESA
шургийг бүгдийг чангалахыг зөвлөж байна.
• Та хананд суулгах хананд тогтоогч хэрэгслийг зөвхөн
дээд талын хоёр шургийг ашиглан суулгах гэж буй бол
Samsung-н энэ төрлийн суурилуулалтыг дэмждэг хананд
тогтоогч ашиглаж буй эсэхээ шалгана уу. (Та газарзүйн
бүсээс хамааран энэ төрлийн хананд тогтоогч хэрэгслийг
худалдан авах боломжгүй байж болзошгүй.)
• ТВ-г 15 градусаас илүү хазайлган тогтоож болохгүй.
• Хананд тогтоогч хэрэгслийн стандарт хэмжээсийг Quick
Setup Guide дээрх хүснэгтэд харуулав.
ТВ асаалттай үед хананд тогтоогч хэрэгслийг
суулгаж болохгүй. Ингэснээр хувийн гэмтэл
эсвэл цахилгаанд цохиулах эрсдэл үүсч
болзошгүй.
• Стандарт хэмжээснээс урт эсвэл VERSA стандартын
шургийн тодорхойлолттой таарахгүй шураг ашиглаж
болохгүй. Хэт урт шураг нь ТВ бүрдлийн дотор талд гэмтэл
учруулж болзошгүй.
• VESA стандартын шургийн тодорхойлолтод таарахгүй
хананд тогтоогчийн хувьд шургийн урт хананд тогтоогчийн
тодорхойлолтоос шалтгаалж өөр байж болзошгүй.
• Шургийг хэт чангалж болохгүй. Ингэснээр
бүтээгдэхүүнийг гэмтээж эсвэл бүтээгдэхүүнийг унагаж
хувийн гэмтэл учруулж болзошгүй. Samsung энэ төрлийн
осолд хариуцлага хүлээхгүй болно.
• ТВ-г үргэлж хоёр хүн хананд тогтооно.
– 82 болон үүнээс их инчийн загварын хувьд ТВ-г дөрвөн
хүн хананд тогтооно.
ТВ-дээ зохистой агааржуулалт оруулж өгнө үү
Зурагтаа угсрахдаа Зурагт болон ойр орчмын эд зүйл (хана,
шүүгээний хана гэх мэт) хооронд дор хаяж 10 см зай үлдээж, агаарын
урсгалыг чөлөөтэй байлгах хэрэгтэй. Зохистой агааржуулалт
шийдэж өгөөгүйн улмаас дотоод температурын өсөлтөөс
шалтгаалсан асуудал эсвэл гал гарах шалтгаан болж болзошгүй.
• Та ТВ-гээ босоогоор эсвэл хананд тогтоогчоор суурилуулах
гэж буй бол зөвхөн Samsung Electronics-с олгосон
сэлбэгийг ашиглахыг зөвлөж байна. Өөр үйлдвэрлэгчийн
сэлбэг ашигласнаар бүтээгдэхүүнд асуудал гарах эсвэл
бүтээгдэхүүн унаснаас үүдэн гэмтэл учирч болзошгүй.
Аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Сэрэмжлүүлэг: ТВ-г татах, түлхэх эсвэл үүн
рүү авирснаар ТВ-г унагаж болзошгүй.
Ялангуяа хүүхдэдээ ТВ-нээс зүүгдэхгүй,
тогтвортой байдлыг нь алдагдуулахгүй
байхыг сануулна уу. Энэ нь ТВ-г унагаж,
хүнд гэмтэл эсвэл үхэлд хүргэж болзошгүй.
Таны ТВ-д хавсаргасан Аюулгүй байдлын
сурталчилгааны хуудас дээрх аюулгүйн
урьдчилан сэргийлэх бүх сэрэмжлүүлгийг
дагна уу. Нэмэлт тогтвортой болон
аюулгүй байдлын хувьд та "ТВ-г унахаас
сэргийлэхэд" тайлбарсанчлан унахаас
сэргийлэх төхөөрөмж худалдан авах болон
суулгах боломжтой.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зурагтын бүрдлийг
тогтвортой бус байршилд байрлуулж болохгүй.
Зурагтын бүрдэл унаж хүнд гэмтэл эсвэл
үхэлд хүргэж болзошгүй. Дараах энгийн
болгоомжлох алхмуудын тусламжтай олон
осол гэмтэл тэр дундаа хүүхдэд тохиолдох осол
гэмтлээс сэргийлэх боломжтой:
Монгол - 3

Hide quick links:

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents