LG -M700AN User Manual page 541

Hide thumbs Also See for LG-M700AN:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 550
Мэдрэгчтэй дэлгэц удаан эсвэл буруу хариу өгч байна
Хэрвээ та мэдрэгчтэй дэлгэцэд дэлгэцийн хамгаалалт буюу бусад
нэмэлт хэрэгсэл наавал мэдрэгчтэй дэлгэц зөв зохистой ажиллахгүй
байж болно.
Хэрвээ та бээлий өмссөн байвал, хэрвээ таны гар цэвэрхэн биш байвал,
эсвэл хэрвээ та дэлгэцийг хурц объект эсвэл хурууны үзүүрээр товшвол
мэдрэгчтэй дэлгэцийн ажиллагаа доголдож болно.
Мэдрэгчтэй дэлгэц чийгтэй нөхцөлд эсвэл усанд хүрсэн тохиолдолд
ажиллагаа нь доголдож болно.
Программ хангамжийн түр зуурын алдааг арилгахын тулд гар утсаа
унтрааж асаа.
Хэрвээ мэдрэгчтэй дэлгэц зурагдах буюу гэмтвэл "LG Electronics"-ийн
үйлчилгээний төвд аваачиж үзүүлнэ үү.
Тасалдах эсвэл гацах
Гар утсыг унтрааж асаах
Хэрвээ таны гар утас гацаад эсвэл тасалдаад байвал та аппуудыг
хааж, гар утсыг унтраагаад, дахин асаах хэрэгтэй.
Ачаалах
Хэрвээ дэлгэц гацах эсвэл товч, мэдрэгчтэй дэлгэц эсвэл утас хариу
үйлдэл үзүүлэхээ боливол гар утсыг дахин ачаалахдаа хагас дахин
ачаалах функцийг ашиглаж болно.
Гар утсаа хагас дахин ачаалахын тулд гар утсаа унтарч астал дууны
хэмжээ багасгах ба тэжээлийн товчлууруудыг удаан дарахад л болно.
Гар утсыг дахин тохируулах
Хэрвээ дээрх аргууд нь асуудлыг шийдэхгүй байвал үйлдвэрийн
өгөгдөл сэргээх үйлдлийг гүйцэтгэ.
Тохиргооны дэлгэц дээр Ерөнхий > Нөөцлөх ба тэглэх > Үйлдвэрийн
өгөгдөл сэргээх-ийг товш.
* Энэ арга нь гар утасны бүх тохиргоог сэргээж, өгөгдлийг устгана.
Үйлдвэрийн өгөгдлийг сэргээхийн өмнө гар утсанд байгаа бүх чухал
өгөгдлийг нөөцөлж авахаа бүү мартаарай.
* Хэрвээ та гар утсандаа Google бүртгэл бүртгүүлсэн бол гар утсыг
дахин тохируулсны дараа та тухайн Google бүртгэл рүү нэвтрэх
ёстой.
Хавсралт
129

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents