Samsung UE32T4510AU User Manual page 93

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 24
Анхааруулга! Аюулгүй байдлын чухал заавар
ТВ-гээ ашиглахын өмнө Аюулгүй байдлын зааврыг уншина уу.
Таны Samsung-н бүтээгдэхүүн дээр байж болох тэмдгийн тайлбарыг доорх хүснэгтээс лавлан харна уу.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ТОГОНД ЦОХИУЛАХ ЭРСДЭЛ. БҮҮ НЭЭ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТОГОНД ЦОХИУЛАХ ЭРСДЭЛИЙН
БУУРУУЛАХЫН ТУЛД НҮҮРНИЙ ХЭСГИЙГ (ЭСВЭЛ АР
ТАЛ) БҮҮ НЭЭ. ДОТОР ТАЛД ХЭРЭГЛЭГЧ ҮЙЛЧИЛГЭЭНД
АШИГЛАХ ЯМАР Ч ХЭСЭГ БАЙХГҮЙ. БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ
МЭРГЭШСЭН АЖИЛТНААС ЛАВЛАНА УУ.
Энэ тэмдэг нь дотроо өндөр хүчдэлтэйг
харуулна. Энэхүү бүтээгдэхүүний дотор
талын ямар ч хэсэгт ямар нэг байдлаар хүрэх
нь аюултай.
Энэ тэмдгээр энэхүү бүтээгдэхүүн нь чухал
мэргэжлийн түвшний үйл ажиллагаа болон
техникийн үйлчилгээ агуулсныг илтгэж
байна.
• Их биеийн хэсэг болон ард тал, ёроолд байрлах нүх, ховилыг шаардлагатай агааржуулалтад зориулан
гаргаж өгсөн. Энэхүү төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагааг хангах болон төхөөрөмжийг хэт
халахаас сэргийлэхийн тулд эдгээр нүх, ховилыг халхалж, дарж болохгүй.
– Тохиромжтой агааржуулалт байхгүй тохиолдолд энэхүү төхөөрөмжийг номын тавиур эсвэл шүүгээ
зэрэг давчуу газарт байлгаж болохгүй.
– Төхөөрөмжийг паар, дулаан хуримтлуулагч, шууд нарны тусгал тусах газарт эсвэл ийм газрын
ойролцоо байрлуулж болохгүй.
– Гал гаргах эсвэл цахилгаанд цохиулах эрсдэлтэй тул устай сав суулга (ваар гэх мэт) төхөөрөмж
дээр тавьж болохгүй.
• Энэхүү төхөөрөмжийг бороо эсвэл усны ойролцоо (ванн, угаалтуур, гал тогооны угаалтуур, хувцасны
угаалтуур, чийгтэй зоорь эсвэл усан сан гэх мэт) ил тавьж болохгүй. Хэрвээ төхөөрөмжийг санаандгүй
байдлаар норгосон тохиолдолд зөвшөөрөл бүхий борлуулагчтай яаралтай холбоо барина уу.
• Энэ төхөөрөмж батарей ашигладаг. Таны орон нутагт энэхүү батарейг хэрхэн зохистой хаях талаар
байгаль орчны дүрэм байж болох юм. Хаях болон дахин боловсруулах талаар мэдээлэл авах бол орон
нутгийнхаа удирдлагуудтай холбогдоно уу.
• Гал гаргах болон цахилгаанд цохиулах эрсдэлтэй тул төхөөрөмжийн ханын залгуур, өргөтгөлийн утас,
тохируулагчийг багтаамжаас нь ихээр хэт ачаалуулахгүй байна уу.
• Цахилгаан хангамжийн утсыг байрлуулах шаардлагатай бөгөөд ингэснээр үүн дээр гишгэх эсвэл
үүний дээр эвсэл үүнийг ойролцоо байрлах зүйлээр татахаас сэргийлнэ. Залгалтын төгсгөл дэх утас,
ханын залгуур болон тэдгээрийг салгахдаа онцгой анхаарал хандуулна уу.
2-р ангиллын бүтээгдэхүүн: Энэхүү тэмдэг
нь цахилгаан гадаргуу дээрх аюулгүй
холболт шаардлагагүйг харуулж байна. Энэ
тэмдэг бүтээгдэхүүний орой дээр байхгүй
тохиолдолд бүтээгдэхүүн хамгаалалтын
гадаргуу дээр найдвартай холболттой байх
ЁСТОЙ.
AC цахилгааны хүчдэл: Энэ тэмдгээр
тэмдэглэн үнэлсэн цахилгааны хүчдэл нь AC
цахилгааны хүчдэл юм.
DC цахилгааны хүчдэл: Энэ тэмдгээр
тэмдэглэн үнэлсэн цахилгааны хүчдэл нь DC
цахилгааны хүчдэл юм.
Сэрэмжлүүлэг. Ашиглалтын лавлах
заавар: Энэ тэмдэг нь хэрэглэгчид аюулгүй
байдалтай холбоотой бусад мэдээллийг
хэрэглэгчийн гарын авлагаас лавлахыг
зааварлаж байна.
Монгол - 3

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents