LG -M700 User Manual page 541

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 548
Хулгайн эсрэг заавар
Танаас зөвшөөрөл авалгүйгээр төхөөрөмжийн үйлдвэрийн тохиргоог
сэргээсэн байх тохиолдолд бусад хүн ашиглахаас сэргийлж
төхөөрөмжийн тохиргоог хий. Жишээлбэл: хэрвээ та утсаа хаяж гээсэн,
хулгайд алдсан эсвэл бүх мэдээлэл нь арчигдсан бол зөвхөн таны
Google бүртгэлийн мэдээлэл эсвэл дэлгэц түгжих мэдээллийг эзэмшиж
буй хүн төхөөрөмжийг ашиглах боломжтой байна.
Та төхөөрөмжөө хамгаалахын тулд дараах зүйлийг хийхэд л хангалттай.
Үүнд:
Дэлгэцийн түгжээ тохируулах: Төхөөрөмжийг хаяж гээх буюу эсхүл
хулгайд алдсан ч дэлгэцийн түгжээг идэвхжүүлсэн байвал дэлгэцийн
түгжээг тайлах хүртэл Тохиргоо цэсийг ашиглан төхөөрөмжийн
мэдээллийг арилгах боломжгүй байна.
Төхөөрөмждөө Google бүртгэлээ нэм: таны төхөөрөмжийн бүх
мэдээлэл арчигдсан ч хэрвээ түүн дээр Google бүртгэлээ бүртгүүлсэн
бол таны Google бүртгэлийн мэдээллийг дахин оруулах хүртэл
төхөөрөмж тохиргооны үйлдлийг гүйцэтгэж чадахгүй.
Төхөөрөмжөө хамгаалсны дараа хэрвээ та үйлдвэрийн тохиргоог
сэргээх шаардлагатай болбол дэлгэцийн түгжээг тайлах эсвэл Google
бүртгэлийнхээ нууц үгийг оруулах шаардлагатай болно. Энэ нь та өөрөө
эсвэл таны итгэдэг хүн тохиргоо сэргээх үйлдлийг гүйцэтгэж байгаа
гэдгийг баталгаажуулна.
Үйлдвэрийн тохиргоог сэргээхийн өмнө төхөөрөмжид нэмсэн
Google бүртгэлийн мэдээлэл, нууц үгээ бүү мартаарай.
Үйлдвэрийн тохиргоог сэргээсний дараа хэрвээ та тохиргоо хийх
үед бүртгэлийн мэдээллийг оруулж чадахгүй бол төхөөрөмжийг
ашиглах ямар ч боломжгүй болно.
Хавсралт
130

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents