Samsung UE43NU7090U User Manual page 104

Hide thumbs Also See for UE43NU7090U:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 24
Зөвлөгөө - Зөвхөн ЕХ-ны орнуудад
Samsung Electronics нь үүгээр энэхүү төхөөрөмж нь 2014/53/EU-н удирдамжтай нийцэж буйг зарлаж
байна.
ЕХ-ны нийцлийн удирдамжийн бүтэн текстийг дараах интернет хаягаас уншина уу: http://www.samsung.
com-д Дэмжлэг > Бүтээгдэхүүний дэмжлэгийг хайх руу очин загварын нэрийг оруулна уу.
Энэ бүтээгдэхүүнийг ЕХ-ны бүх оронд ажиллуулах боломжтой.
Wi-Fi хамгийн ихээр дамжуулагчийн хүч : 2,4Гигагерц–2,4835Гигацерц давтамжтай 100mW
Бүтээгдэхүүнийг хог хаягдалд тушаах журам (Хаягдал цахилгаан & электрон тоног
төхөөрөмж)
(Хог хаягдлыг ангилан тушаадаг улс оронд хэрэгжинэ)
Бүтээгдэхүүн, түүний нэмэлт хэрэгсэл болон гарын авлага дээр ийм тэмдэг байвал уг
бүтээгдэхүүн болон түүний электрон нэмэлт хэрэгслийг (цэнэглэгч, чихэвч, USB кабел
зэрэг) эдэлгээ нь дуусах үед гэр ахуйн бусад хог хаягдалтай хамт хаяж болохгүй гэсэн
утгыг илтгэнэ. Хяналтгүй хаясан хог хаягдал байгаль орчин болон хүний эрүүл мэндэд
хор учруулах эрсдэлээс сэргийлэхийн тулд эдгээр зүйлсийг бусад төрлийн хог хаягдлаас
тусгаарлаж, материаллаг нөөцийн тогтвортой дахин ашиглалтыг дэмжих үүднээс
хариуцлагатайгаар дахин ашиглана уу.
Бүтээгдэхүүнийг гэртээ ашиглаж байсан хэрэглэгчид бүтээгдэхүүнийг анх худалдан
авсан жижиглэнгийн борлуулагчтайгаа холбогдож эсвэл орон нутгийн засаг захиргааны
байгууллагад хандаж, хэрхэн байгаль орчинд аюулгүй дахин ашиглалтад тушаах вэ гэдгийг
асуух хэрэгтэй.
Бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж байсан хэрэглэгчид нийлүүлэгчтэйгээ холбогдож,
худалдан авалтын гэрээнийхээ нөхцөлийг үзэх хэрэгтэй. Энэхүү бүтээгдэхүүн болон үүний
электрон нэмэлт хэрэгслүүдийг ахуйн бусад хог хаягдалтай хольж болохгүй.
Бүтээгдэхүүн дэх батарейг хог хаягдалд тушаах журам
(Хог хаягдлыг ангилан тушаадаг улс оронд хэрэгжинэ)
Батарей, гарын авлага болон баглаа боодол дээр ийм тэмдэг байвал энэ бүтээгдэхүүний
батарейн эдэлгээ дуусах үед гэр ахуйн бусад хог хаягдалтай хамт хаяж болохгүй гэсэн утгыг
илтгэнэ. Hg, Cd эсвэл Pb гэсэн химийн элементийн тэмдэг тавьсан байвал батарейд мөнгөн
ус, кадмий эсвэл хар тугалга агуулагдаж байгааг илтгэх ба ЕЗ-ийн 2006/66 тоот Захирамжийг
дагаж мөрдөх ёстой. Батарейг зохих журмын дагуу хог хаягдалд тушаахгүй бол эдгээр
бодисууд нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хор учруулах магадлалтай.
Байгалийн нөөцийг хамгаалж, материалын дахин ашиглалтыг дэмжихийн тулд батарейг
бусад төрлийн хог хаягдлаас тусгаарлаж, орон нутгийнхаа батарей тушаах газарт өгнө үү.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ - ГАЛЫН АЮУЛААС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЛАА БОЛОН БУСАД ИЛ ДӨЛТЭЙ
ЗҮЙЛИЙГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ҮРГЭЛЖ ХОЛ БАЙЛГАНА УУ.
Монгол - 20

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents