All manuals and user guides at all-guides.com
•
Унтраах товчлуурыг дарвал тэр дороо цоожлогдоно:
Тэжээлийн/түгжих товчлуурыг дарахад дэлгэцийг шууд
түгжинэ.
•
Тохиргоо хийх боломжтой зүйлс нь сонгосон дэлгэцийн
түгжээний аргаас хамааран өөр өөр байж болно.
KnockON
Та дэлгэцийг хоёр удаа товшиж дэлгэцийг асаах буюу унтрааж
болно.
•
Энэ сонголт зөвхөн LG-ийн нийлүүлсэн Үндсэн дэлгэц дээр
боломжтой байна. Энэ нь тусгай эхлүүлэгч буюу хэрэглэгчийн
суулгасан Үндсэн дэлгэц дээр зохих ёсоор ажиллахгүй байж
болно.
•
Дэлгэцийг товшихдоо хурууныхаа өндгөөр товш. Хумсаараа
бүү товш.
•
KnockON функцийг ашиглахын тулд ойр зайн/гэрэл
мэдрэгчийг наалт буюу бусад гаднын биетээр халхалж
хаагаагүй эсэхийг нягтал.
Дэлгэцийг асаах
Дэлгэцийн гол хэсгийг хоёр удаа товш.
•
Дэлгэцийн орой эсвэл ёроол хэсгийг товшвол таних хурдыг
бууруулж болно.
Дэлгэцийг унтраах
Үндсэн дэлгэц дээрх хоосон зайнд хоёр удаа товш.
Та мөн төлөвийн мөрөн дээрх хоосон зайг хоёр удаа товшиж
болно.
Үндсэн функцүүд
51